Европын холбоо 6-ны өдөр БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авч, БНАСАУ-ын хөрөнгө оруулалт болон үйлчилгээний салбарт илүү их хориг тавихаа мэдэгджээ.
Европын холбоо мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ, Европын холбоо зэр зэвсэг, төмөрлөгийн үйлдвэр, агаар болон сансрын аялал дахь БНАСАУ-ны хөрөнгө оруулалтыг хориглоно. Мөн химийн аж үйлдвэр, уул уурхай, газрын тос, компьютер зэрэг салбарыг БНАСАУ-ын хувь хүн болон аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэхийг хориглоно гэжээ. Европын холбоо мөн 4 хүнийг БНАСАУ-д авч байгаа хориг арга хэмжээний нэрсийн жагсаалтад оруулснаар аялах эрхээ хасуулсан буюу хөрөнгийг нь хураан авсан хүний тоо 41-д хүрчээ.
Уг мэдэгдэлд хэлэхдээ, БНАСАУ удаа дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн олон шийдвэрийг зөрчиж, бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн учраас хориг арга хэмжээгээ чангатгаж байна гэжээ.