4-р сарын 6-ны өдөр Хятад, Монголын \”Хэл Соёл Боловсролын Сан\”-гийн 2017 оны хаврын хичээлийн жилийн \”Мөрөөдлийн од\” тэтгэлэгт хөтөлбөр болон \”Ирээдүйн од\” ивээн тэтгэх хөтөлбөрийн тэтгэлэг олгох ажиллагаа \”Bank of China\”-гийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газарт боллоо. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Ли Яньжүнь, Хятад, Монголын \”Хэл Соёл Боловсролын Сан\”-гийн гишүүд, тэтгэлэг авах сурагчид болон тэдний ар гэрийнхэн, сургуулийн төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн оролцов.
Энэ удаагийн хөтөлбөр нь 3-р сарын эхээр зарлагдан 3-р сарын 12-ны өдөр МУИС-ийн Күнзийн Институтэд сонгон шалгаруулалт хийсэн юм. Үүнд нийт 403 сурагч оролцсон ба тэдгээрээс 30 сурагч \”Мөрөөдлийн Од\” тэтгэлэгт хөтөлбөрт, 17 сурагч \”Ирээдүйн од\” ивээн тэтгэх хөтөлбөрт тус тус шалгарсан байна. Тус сангаас \”Ирээдүйн од\”, \”Ирээдүйн эзэд\” ивээн тэтгэх хөтөлбөр болон \”Мөрөөдлийн од\” тэтгэлэгт хөтөлбөрийг 6 удаа, \”Тэргүүлэгч од\” тэтгэлэгт хөтөлбөрийг 3 удаа тус тус зохион байгуулаад байгаа ба Улаанбаатар хотын 9 дүүрэг, Дархан, Эрдэнэт, Ховд зэрэг газруудаас нийт 1795 сурагч, оюутан тус шалгаруулалтад оролцсон байна. Бүхий л сургуулиуд болон сурагчдын ар гэрийнхний дэмжлэг дор жил бүр оролцож байгаа сурагчдын тоо ихэссээр байгаа бөгөөд 262 сурагч нийт 800 мянган юанийн, 86 оюутан нийт 370 мянган юанийн тэтгэлгийг тус тус аваад байна.
Хятад, Монголын \”Хэл Соёл Боловсролын Сан\” -г \”Bank of China\”-гийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар санаачлан байгуулсан ба байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын оюутан, сурагчдын хятад хэл сурах эрмэлзлийг нэмэгдүүлж, Монгол, Хятад хоёр улсын соёлын харилцааг дэмжих зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрүүдийг жил бүр олгож байгаа юм. Үүний дунд \”Мөрөөдлийн од\” тэтгэлэгт хөтөлбөр болон \”Ирээдүйн од\” ивээн тэтгэх хөтөлбөр нь намар, хаврын хичээлийн жилд хоёр удаа хэрэгждэг бөгөөд хичээл сурлагадаа онц, хятад хэл, соёлд сонирхолтой, хятад хэлний уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцдог сурагчдыг бага, дунд, ахлах бүлэгт хуваан шалгаруулдаг юм.
Хятад, Монголын \”Хэл Соёл, Боловсролын Сан\” нь Монгол, Хятад байгууллагуудын хамтын хүчээр Монголын ард иргэдийн амьдрал ахуйг сайжруулах, боловсролын хөгжил, нийгмийн хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэхийн сацуу Монгол, Хятад хоёр улсын соёлын харилцаа болон уламжлалт найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Эх сурвалж: mongol.cri.cn