Оросын ГХЯ-ны мэдэгдэлд: Сирийн Идлиб мужид гарсан \”химийн зэвсгийн хэргийн\” үнэн мөнийг олоогүй байгаа нөхцөлд, Америкийн тал үүгээр шалтаг болгон терроризмд цохилт өгч байгаа Сирийн засгийн газрын цэргийг дайрсан байна. Энэ бол бүрэн эрхт оронд хийсэн \”Түрэмгийлэл\” мөн. Энэхүү үйл ажиллагаа асуудлыг улам гааруулж, Орос, Америкийн харилцааг эвдэх болно гэжээ.
Мэдэгдэлд: \”АНУ Сирийн засгийн газрын арми бүх төрлийн химийн зэвсгээ устгасан байгааг үл хайхран, Сирийн нутаг дахь террористуудад химийн зэвсэг үйлдвэрлэх, хэрэглэх боломж олгож буй нь буруу юм. Энэ нь террористуудыг өөгшүүлэн, химийн зэвсэг зэрэг үй олноор хөнөөх зэвсгийг дураараа үйлдвэрлэх, хэрэглэхэд хүргэх болно\” гэжээ.
Америк болон түүний холбоотнууд Иракийн Мосулд цэрэг дайны үйл ажиллагаа явуулж, хэдэн зуун эгэл иргэний аминд хүрсэн төдийгүй хүмүүнлэгийн гай зовлон тарьсан. Ийм нөхцөлд Америкийн зүгээс Сирид цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа нь Олон улсын хамтын нийгэмлэгээс Мосулын байдалд анхаарал хандуулж буйг халхлах зорилготой юм гэжээ.