Орон нутгийн цагаар 7-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын Флорида мужийн Мар-А-Лаго эдлэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүн хоёр дахь удаа уулзлаа.
Хоёр орны тэргүүн Хятад, Америк хоёр улс чухал салбаруудад ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болон хамтдаа анхаарал тавьж байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд гүнзгий ярилцаж санал бодлоо солилцов. Хоёр орны тэргүүний анхны уулзалт идэвхтэй, үр өгөөжтэй уулзалт болсон байна гэж тэд үзсэн байна. Хоёр тал хамтдаа хичээн, харилцан ашигтай хамтын ажиллагааны салбараа хөгжүүлж, харилцан хүндэтгэх зарчмаар маргаанаа шийдвэрлэх болно гэсэн байна.
Ши Жиньпин дарга:
– \”Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүний Мар-А-Лаго эдлэнд болсон энэхүү уулзалт хоёр орны харилцааны цаашдын хөгжилд онцгой их ач холбогдолтой. Ерөнхийлөгч тантай урт хугацаанд гүнзгий ярилцаж, харилцан ойлголцлоо эрчимжүүлэн, итгэлцлээ гүнзгийрүүлэн, олон чухал хамтын ойлголтод хүрч чадсан байна. Хоёр тал өнөөгийн бий болгосон энэ харилцаагаа тасралтгүй хөгжүүлж, найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн Хятад, Америк хоёр улсын харилцааг урагш ахиулж, хоёр улс хоёр ард түмэнд амар тайван амьдралыг олгон, дэлхийн энх тайван, тогтвортой, цэцэглэн хөгжсөн байдлыг бий болгохын тулд өөрсдийн түүхэн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй юм гэж хэллээ.
Ши Жиньпин дарга цохон тэмдэглэхдээ:
– Хятад, Америк хоёр улс нэгэнт нэг нэгнийхээ худалдааны хамгийн том түнш болсон нь хоёр улс, хоёр ард түмэнд үр өгөөжөө өгч байна. Хятад улсад яг одоо хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлт явагдаж, дотоодын хэрэглээ тасралтгүй нэмэгдэн, үйлчилгээний салбарын улс ардын эдийн засагт эзлэх хувь нэмэгдсээр байна. Хятадын эдийн засаг тогтвортой хөгжлөө батлах болно. Хятад, Америк хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны ирээдүй гэгээтэй байгаа бөгөөд бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. АНУ-ыг \”Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил\”-ийн хүрээнд хамтран ажиллахыг Хятад улс хүсэж байна\” гэсэн байна.
Дональд Трамп:
– Би болон Америкийн баг эрхэм Ши Жиньпин дарга болон Хятадын айлчлалын төлөөлөгчдийг Мар-А-Лаго эдлэнд хүлээн авч байгаадаа маш баяртай байна. Ши Жиньпин даргатай маш дотно ярилцаж, сайхан танилцаж нөхөрлөлөө. Энэ уулзалт маш чухал, ололт амжилт ихтэй байж хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг эрчтэй болгож өгсөн гэж хэлэв.