Forbes сэтгүүлээс гаргасан судалгаагаар Женнифер Лоуренс хамгийн үнэтэй жүжигчнээр шалгарчээ. Түүний тоглосон кино бүр ашиг орлогоороо жагсаалтыг тэргүүлж, олны таашаалд хүрдэг. Женнифер Лоуренс \”Өлсгөлөн тоглоом\” киногоороо нэр алдарт хүрсэн бөгөөд жилийн орлого нь 46 сая ам.доллар гэж үзээд байгаа юм. Маш их ашиг орлоготой жүжигчин төдийгүй мөнгөө ч сайн зарцуулдаг гэдгийг түүний худалдаж авсан үл хөдлөх хөрөнгүүдээс харж болно. Одоо түүний амьдарч байгаа газар гэхэд л 2014онд 7сая ам.доллараар худалдаж авсан 500метр газрыг хамарсан 5 унтлагын өрөө, хувийн бялдаржуулах төв, усан бассейн, цөөрөмтэй зэрэг маш дээд зэрэглэлээр тохижуулсан дизайнтай юм. Өөрийн хөдөлмөрийг сайн ч үнэлүүлдэг, сайн ч зарцуулж яваа Холливуудын оддын нэг билээ.