\”Дэлхийн мисс\”-д эх орноо төлөөлөн
оролцож Монгол түмний бахархал Мисс Т.Батцэцэгийн төрсөн өдрийн баяр
өнгөрсөн долоо хоногт тохиосон байна. Харин тэрээр энэ өдрөөрөө
ганцаараа баярлахыг хүссэнгүй.
Учир нь СХД-ийн 7 дугаар хорооны 2
өрхийг сонгон хичээлийн шинэ жилдээ орохоор бэлдэж буй 7 хүүхэд гарын
бэлэг өгчээ. Мөн тэрээр өнгөрсөн хүүхдийн баяраар \”Андра\” модель
агентлагийн захирал загвар өмсөгч Х.Бадамгэрэлтэй хамтран 1000 ээжүүдийн
баяр буюу 1000 өрх толгойлсон ээжүүдийг сонгож 1000 хүүхдүүдийг
баярлуулж байсан билээ.
Мисс, загвар өмсөгч хүн ганцхан гоо
сайхнаараа гайхуулах биш хүнлэг энэрэнгүй байх ёстой гэдгийг түүний
эдгээр жишээнээс бид харж болох болов уу. Мисс бүсгүйн эдгээр сайн
үйлсийг энэ удаагийн \”Mobile news\” буландаа онцолж байна.