Камертон, Номинталст, Guys, Сүнс, Салхи зэрэг хамтлаг хамтран \”Мартагдашгүй” нэртэй
тоглолтыг зохион байгуулахаар болсон. Энэ тоглолтын зорилго нь Номин талст
хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээнд хандив өргөхөд оршиж
байлаа. Гэвч тоглолт болохоос өмнө н.Жулиана таалал төгссөн юм. Тиймээс ч Номин
талст хамтлаг \”Мартагдашгүй” тоглолтод оролцох боломжгүй болсон билээ.
Тэгвэл өчигдөр \”Мартагдашгүй” тоглолтыг зохион
байгуулагчид тоглолтоос орж ирсэн орлогоор Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсийд
хадгаламж нээж өгсөн байна. Мөн Т.Дэлгэрмөрөндөө сэтгэлийн дэм өгч нэг оройг
хамт өнгөрүүлжээ.
Амар