• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 24
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ

    Хагас коксон түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаарын бохирдол 54% хүртэл буурсан гэж эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ

    Т.Даваадалайн эхнэр хил даван зугтсан уу?

    Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

    721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

    Албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс 4.5 тэрбумын зөрчил илэрчээ

    Х.Баттулга: Би 2028 оны сонгуульд нэр дэвшихгүй, намайг янз бүрээр боорлодгоо болих хэрэгтэй

    Улаангомоос гарах хөдөлгөөнийг тавдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хаажээ

    ЭТТ: Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашиг хууль ёсны өвлөгчид шилжинэ

    Ц.Идэрбат: Нөөцөлсөн үхрийн махыг долоодугаар сарын 1-нийг дуустал 15 мянгаар худалдаална

    Нөөцийн мах худалдаалж буй 85 сүлжээ дэлгүүрийн ЖАГСААЛТ

  • Улс төр
    М.Нарантуяа-Нара: Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?

    Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

    Хил хамгаалах салбарын албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэхэд анхаарна

    УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчвөл 30 хүртэл хоногоор асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах заалт тусгажээ

    Зарим халамжийн мөнгө амьжиргаа өндөр гэр бүлүүд рүү чиглэж байгаа учир гэр бүлийг дэмжих бодлогыг халамжаас салгана

    Сүхбаатар аймгийн нутагт Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулна

    Налайхын хаагдсан уурхайг нөхөн сэргээж ногоон төгөл байгуулах ажлыг эрчимжүүлнэ

    Б.Энхбаяр: Их мөнгө, хяналтгүй төсөв хүнийг яаж галзууруулдгийн жишээг бид харлаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

  • Дэлхий дахинд
    Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ

    329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

    АНУ-д агаарын шоуны үеэр хоёр сөнөөгч онгоц мөргөлдөн сүйрчээ

    Зеленський: АНУ-ын ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байгаа энэ үед ОХУ анхаарал татахыг хичээж байна

    АНУ, Хятадын удирдагчид Ираныг цөмийн зэвсэггүй, Ормузын хоолойг нээлттэй байлгахаар тохиролцжээ

    Куба улс шатахуун болон нефтийн нөөцгүй болжээ

    АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлууд

    Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

    Хантавирусийн батлагдсан тохиолдол 11 болж, франц өвчтөн амьсгалын аппаратад оржээ

    ДЭМБ: Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй

    Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

  • Эрүүл мэнд

    ОХУ-ын “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг иргэд, төмөр замчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Монголд ирлээ

    Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

    Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

    Монголын хөлбөмбөгийн тоглогч, албаныхан тоглолт наймаалцсан уу?

    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

No Result
View All Result

СГЗ Б.Хүрэлбаатар: Эх орныхоо торгон хилд залбирах завшааныг олгосон хилчиддээ талархая

by
2015-10-15 10:45
in Үндэстэн
0
SHARETWEET
\"\"Монголын зохиолчдын төлөөлөл намрын шаргал өдрүүдэд улсынхаа зүүн хилээр бууж мордоод ирэв. Тэд хилчидтэйгээ уулзалт ярилцлага өрнүүлэнгээ уран бүтээлийнхээ онгод хийморийг хөглөж, аяны богцоо мялаагаад иржээ. Ингээд тус бүлэгт багтсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, зохиолч Бямбажавын Хүрэлбаатартай ярилцлаа.  
Тэрбээр та бидний Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар гэж аялан дуулах дуртай ”Миний Улаанбаатар”, үе үеийн хилчин дайчдын дуулсаар ирсэн \”Цэцэг нуурын хөвөөнөөс, цэргийн албанд мордвоо хө” гэх \”Цэцэг нуур” зэрэг олон арван сайхан уран бүтээлийн эзэн билээ.
-Улсын хилээр явж ирээд удаагүй байгаа та бүхэнтэй ярилцах гэж зорьсон юм. Бүлгийн нөхөд нь таныг төлөөлөн ярилцлага өгүүлэхээр тохоон томиллоо. Тэгэхээр аян замын сонин сайхан дуулгахгүй юу. Та хугацаат цэргийн албыг гурван жилийн хугацаатай хаасан хүн. Таны байлдагч явсан үеийн дурсамжийг саяны томилолт нэхэн сануулсан болов уу?
-Энэ намрын хувьд өргөн дэлгэр, урт сайхан болж байна. Учир юу гэвэл өмнөд сайхан хилдээ хүрч, эх орныхоо торгон хилд залбирлаа. Энэ сайхан боломжийг олгосон Хил хамгаалах ерөнхий газрын хамт олонд баярлалаа. Монголын Зохилчдын эвлэлийн хороо, Хил хамгаалах ерөнхий газар, \”Утга зохиол урлаг” сонины удирдлага хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд миний бие оролцсондоо таатай байна. Монголын зохиолчдын эвлэлийн цор ганц хэвлэл болох \”Утга зохиол урлаг” сонины маань 60 жилийн ой өнөө тохиож буй. Иймээс тус сонины ерөнхий эрхлэгч, зохиолч Жа.Баяржаргал, Зохилчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, зохиолч Ц.Буянзаяа, Ардын уран зохиолч Тангадын Галсан нарын бүрэлдэхүүнтэй яваад ирлээ. 
Миний бие 1964 оны цэрэг. Одоогоос 50 жилийн өмнө цэрэг явжээ. Монголын радио лакотарын буюу агаарын цэргийг хамгаалах албаны 065 дугаар ангийн анхны цэрэг байгаа юм. Монгол Улс түүхэндээ анх удаа 1964 оны намар долоон дээд сургуулиас 300 гаруй оюутан татаж, 065, 028 дугаар ангиудыг үүсгэн байгуулсан түүхтэй. Тэр үед манай улс БНХАУ-тай харилцаа холбоо тааруу байсан үе. Тиймээс Монгол Улсын агаарын хилийг хамгаалах зорилгоор дээрх ангиудыг байгуулсан юм билээ. Ингээд л тус ангид цэрэг тушаалтай, байлдагч цолтой, цембэн шинельтэй, бакаль гуталтай явлаа. Тэр үед оюутнуудыг олноор цэрэгт татсан нь анхны тохиолдол байсан юм. Арван жилийн хүүхэд байхдаа шүлэг зохиол сонирхдог байв. Тиймээс цэргийн гурван жилд шүлгээ бичиж, цэргийн эрдэмд суралцан, орос үг ч цээжилсэн юм. Ер нь цэргийн хугацаа эрдмийн алба байсан гэж бахархан дурсч явдаг. Цэрэгт байхдаа анхны шүлгээ \”Утга зохиол урлаг” сонинд нийтлүүлж байлаа. Ард түмний сайн мэдэх \”…Цэцэг нуурын хөвөөнөөс Цэргийн албанд мордвоо хө” гэж. Цэргийн хуаранд бичсэн шүлэг байгаа юм. Миний сэтгэлд Монгол эх орон минь тэр чигтээ багтаж ирсэн, мөнхийн сэдэв. Тиймээс ч, Орчлонд ганцхан эх орноо хайрлаж дуулахын хүслийг 
Одтой шөнийн тэнгэр дор харуулдан зогсохдоо би олсон юм гэж залуу бага цагтаа бичиж явжээ. Ингээд 50 жилийн дараа цэргийн албанд ахин зочлох боломж тохиолоо. Бид хилчидтэйгээ, хугацаат цэргийн алба хаагчидтайгаа уулзах, хилийн хэсгийн газар нутгийг үзэж харах, \”Утга зохиол урлаг” сониноо давхар сурталчилах зорилго өвөртөлсөн. Эх орны торгон хилд буй хилчид энэ сонинг захиалан уншиж байгаасай гэсэн уриа дуудлагыг дэвшүүлсэн. Шүлэгч нөхөдтэйгөө яруу найргийн дугараа хэлхэхийн зэрэгцээ хилчин дайчиддаа өргөж яваад ирлээ.  
-Гурван жилийн албаны ард гарсан хүний хувьд хугацаат цэргийн алба хаагчиддаа юу гэж захиж хэлж явав?
-Гурван жилийн болоод нэг жилийн цэргийн хооронд ялгаа бий. Гурван жилийн алба хаасан залуу хал суусан эр болдог. Гэхдээ нэг жилийн албанд гурван жилийн турш үзэх харах бүхнийг зааж сургадаг болов уу. Танай байгууллагын нэг онцлог нь гэрээт цэргийн алба хаагчтай болсон юм байна. Тохилог орчинд цалин мөнгөтэй тавлаг ажиллаж, амьдрахын зэрэгцээ улсын хилээ хамгаалж байдаг юм билээ. Энэ нь онцлох шинэлэг арга хэлбэр гэж харагдлаа. Манай хилчид өнгөтэй, хилийн хэсгээр сайхан намар болж байна. Замын улс бид чинь явсаар байж нэг отряд, заставт хүрч улмаар уулзалт хийчихээд эргээд л хөдөлнө. Энэ мэтээр ер нь бууж мордож л явлаа. Ийнхүү явж байхдаа улс орон сайхан хөгжсөнийг олж харлаа. 1974 оны хавар Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдаар сурвалжлагчийн хувиар явж байлаа. Түүнээс хойш 40 гаруй жил өнгөрчээ. Оюу толгой, Таван толгой, Хамрын хийд зэрэг газрууд чинь тэр үед сураг ажиггүй байв. Эх орны өмнийн говь тоос шороонд дарагдаж, түйрэм болсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэж, сонсоод дотроо харамсаж байлаа. Гэхдээ нүдээр үзээд ирэхээр айхтар нь гайгүй санагдав. Засмал зам тавьсан байна. Цагаан хад гэдэг газар бид очсон юм. Нүүрсийг уурхайгаас ачин авчирч улмаар Цагаан хадан дээр буулгаж ахин ачиж хил рүү гаргадаг юм байна. Ийнхүү хоёр ажил болохын учрыг асуулаа. Түүний дор ховор ан амьтны эд эрхтэн, үнэт чулуу зэрэг хилээр гарахаас урьдчилан сэргийлдэг юм гэнэ.
-Тэнүүн говь нутгийн хилчдийн налгар намрын аж амьдрал басхүү нэгийг бодогдуулсан л байх даа? 
-Говь нутаг атан тэмээгээр баялаг. Ер нь тэмээний эх орон шүү дээ. Тэмээний бөх нь хатан ширээ харагдлаа. Тэгэхээр мал сүрэг нь тарган цатгалан сайхан намар болж буйн шинж биз. Бид алдарт Сулинхээрийн талаар мөн Өмнөговийн хилээр явахын зэрэгцээ Ханбогд, Цогтцэций сумдын байгалийн үзэсгэлэнт олон сайхан газруудаар орлоо. Гурван зээрдийн агуй, Таван модны туурийг үзлээ. Мянган ламын агуй, Баян говийн хүрдэн агуй гэх байгалийн сайхантай танилцаж зургийг нь авсан. Мянган ламын туурийг харахад хэдэн зуун лам ном хуран залбирч байсан юм бол гэж бодогдох. Говь өөрөө сүм хийд элбэгтэй, дурсгалт газрууд олонтой юм. Энэ мэт олон сайхан газруудыг үзэн баясч явсан. Тиймээс та бүхэн зөвшөөрвөл \”Говийн өглөө” шүлгээ зориулья. 
Галбын цэнхэр говийн
Инээмсэглэл шиг наран
Галын дөл мэт бадамлан
Өөдлөн өөдлөн мандаваа
Галбын цэнхэр говийн
Инээмсэглэл шиг наран дунд
Ганган хүрэн атнууд 
Ихэмсэгээр алхлах нь содон
Хад чулуу нь хүртэл
Ан амьтны сүртэй
Хайлмаг шаргал манханууд нь
Атан тэмээдийн дүртэй
Усан цэнхэр зэрэглээнд
Аварга загасны сэрвээ шиг
Уул толгод нь бөмбөлзөх
Алт эрдэнийн өлгий алтан говь
Энэ л говийн айлын
Морины аргамжааны газраас
Эцэг өвгөдөөс заяатай
Торгон хилдээ залбирваа.
-Хил гэдэг хэний ч сэтгэл зүрхийг хөдөлгөж байдаг ариун дагшин газар. Тиймээс ч та бүхэн хилээр явахдаа уран бүтээлийн онгод хийморио энэ мэт хөглөж явсан болов уу?
-Онгод хийморь хайрлалгүй яахав. Би эх орны баруун хилийн хүн. Ховд аймгийн Булган сумын нутагт Минжит Булганд Гурван хүүхдийн застав гэж бий. Гурван хүүхэд шиг гурван уул хил дээр байдаг. Тэр зүг рүү Минжит Булган гол минь цаашаа урсч буйг харахад сайхан газар нутгаа хүний нутагт оруулж дээ гэж харамсах сэтгэл төрдөг. Гурван зээрдийн агуйны дэргэд байдаг гурван элсэн уул Монголын баруун хязгаар шиг эх орны хил дээр байж л байна. Ер нь эх орноо, хилээ гэсэн сэтгэлгүй Монгол хүн байдаггүй болов уу. Тухайлбал, \”Сулинхээрийн хязгаар” шүлгийг миний бие тэртээ 1974 онд Ханбогд сумын нутгаар сурвалжлагаар явахдаа бичсэн юм. Сулинхээрийн отрядын хилчид маань зохиогчийг нь мэдэхгүй ч гэлээ эртнээс урлаг соёлдоо ашигласаар ирсэн гэдгээ ярьж байна билээ. Сая хилээр явахдаа зохиолч шүлэг хоёр ахин учирч бие биенээ олох шив. /Инээв.Сур/ 
Сул хээр морьд 
Ар араасаа давхилдах шиг 
Сулин хээрийн хязгаар 
Адуун цэнхэр зэрэглээтэй
Сувд эрдмийн хэлхээ 
Алхам тутамд хөглөрөх шиг
Сул хөх чулуу нь 
Алтан нарны хучлагатай
Үүлэн сүүдэр буцлам 
Аагим зуны халуунд ч 
Үнэгний сүүл хөлдөм 
Идэр есийн хүйтэнд ч
Сэрэмж алдаж эндэхгүй 
Онц хилчин харуултай
Сэтгэл зүрхнээс уяатай 
Сулинхээрийн хязгаар
Адуун цэнхэр зэрэглээ нь ч 
Энхийн соргог манаатай
Аараг борхон толгод нь ч 
Эр цэргийн бүртгэлтэй
Атан тэмээдтэй бэлчээр нийлж 
Зээр гөрөөс идээшилсэн
Амгалан говийн хаяа 
Сулинхээрийн хязгаар
Сул хээр морьд 
Ар араасаа давхилдах шиг
Сулинхээрийн хязгаар 
Адуун цэнхэр зэрэглээтэй
Сувд эрднийн хэлхээ 
Алхам тутамд хөглөрөх шиг
Сул хөх чулуу нь 
Алтан нарны хучлагатай.
Эх орны минь алтан хөрсөндөө их эрдэнэ агуулсан өмнийн цэнхэр говь гэдэг эртнийн их түүх дурсгалын өлгий юм. Энэ сайхан говь нутгаар явж, торгон хилдээ залбирах нь бидний нөхдөд сайхан байлаа. Ахин хэлэхэд энэ боломжийг олгосон хилчиддээ нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс талархсан сэтгэлээ илэрхийлье. 
-Сулинхээрийн хилчдэд энэ сайхан шүлгээ эзний хувьд өргөн барьж байгаад баярлалаа. 
-Уран бүтээл гэдэг босон суун биччихдэг амар ажил биш. Өөрийнхөө харсан үзсэнийг толгой дотроо олон хоног залбиран бодож байж төрдөг. Тиймээс хилчин дайчиддаа, Хилийн цэргийн нийт хамт олонд гурван шүлгээ сэтгэлийн цэнхэр хадаг болгон өргөн баръя. 
-Та Ховд аймгийн Цэцэг сумын уугуул. Таны нэрийн хуудас болсон олон сайхан уран бүтээлүүд бий. Түүний нэг нь дээр өгүүлсэн \”Цэцэг нуур” дуу шүү дээ. Энэ дуу хэрхэн бүтсэн юм бэ?
-Дурсвал ганц нэг уран бүтээл бий. Олны хэлдгээр брэнд гэх үү, өөрийн тань хэлснээр нэрийн хуудас болсон гэх үү ганц нэг бүтээлийн тухай ярьж болно. \”Цэцэг нуур” дууныхаа түүхийг ярьж болох юм. Энд тэнд олон удаа ярьж байсангүй. Хугацаат цэргийн алба хаагч болж олон аавын хөвгүүдийн дунд орсон тэр үед бичсэн шүлэг байгаа юм. Тухайн үед долоон дээд сургуулийн дандаа онц, сайн сурдаг хүүхдүүд татагдсан. Оросоос баахан мэргэжилтнүүд урьчихсан учраас нэрээ бодсон хэрэг болов уу, Ж.Лхагвасүрэн генерал Ю.Цэдэнбал гуай дээр орж уулзсан гэж хожим ярих юм билээ. Дээрээс зөвшөөрлөө авч байж улмаар оюутан хүүхдүүдийг албанд татсан гэдэг. Тэр үед цэргийн албанд аравдугаар анги бүү хэл долдугаар анги төгссөн хүн ховор ирдэг байсан цаг. Армийн ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, алба хаасных нь дараа суралцаж байсан сургуульд нь эргэн томилох үүрэг чиглэлтэй биднийг албанд татсан юм билээ. Ингээд 30 орчим залуус хасагдаж үлдсэн нь албаа үргэлжлүүлэн хаасан. Бидний дундаас олон алдартан, мундагууд ч төрсөн. Тухайлбал, миний их анд Н.Чулуунхүү, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Ш.Батбаяр, армийн хурандаа Ядамсүрэн гээд нэрлэвэл олон хүн бий. Мөн олон гавьяат их эмч нар төрсөн. 
Энэ шүлэг дуу болсон түүх нь их сонин. Зохиолчдын хороогоор орж гарсан байлдагч явлаа. Хааяа нэг шүлгээрээ далимдуулаад ирчихнэ. Нэг удаа хэдэн шүлэг бариад орлоо. Тэгсэн миний найз хөгжмийн зохиолч Х.Баатартайгаа таарав. \”Цэргийн бодол” дууны эзэн уран бүтээлч шүү дээ. Бид долдугаар ангиасаа хойш таараагүй байв. Тэр үед радиогоор түүний бүтээлүүд ид хүчээ авч байлаа. Тэр маань ч гайгүй бүтээл хийчих санаатай шүлэг эрж яваад надтай таарч. Тэр үед, \”Хайтан ягаан цэцэг хуарна хө, хангайгаа дагаад ургаа юу даа хө” гэж сайхан дууг зохиогоод мандаж байсан үе. Мань хоёр нэг нь хөгжмийн зохиолч нөгөө нь зохиолч болчих санаатай явж буй нь тэр. Тэгээд л би халаасанд явсан шүлгээ түүндээ өгөөд мартаж орхиж. Тэгсэн 1970-аад онд дуу болоод гараад ирсэн. Анх УГЖ Д.Банзрагч гуай дуулсан юм. Ганц Ховдынхон дуулдаг юм уу гэхээр үгүй юм. Дорнодоос цэргийн албанд татагдсан цэрэг хүртэл дуулдаг байв. Уг нь мундаг шүлэг биш л дээ. Яахав байлдагчийн зүрх сэтгэлээс гарсан энгийн хөөрхөн аялгуутай бүтээл. Ард түмэн мартахгүй дуулж л байдаг нь харин сайхан юм. Намайг энд тэнд \”Цэцэг нуурын хөвөөндөөгийн Хүрэлбаатар” гэж танилцуулдаг. Харин сүүлийн үед \”Миний Улаанбаатар” дууг онцолдог болж. \”Мишээсэн дагина шиг миний Улаанбаатарын уран бүтээлч” гэж ирээд л ярих болж. Мөн л 1974 оны бүтээл байгаа юм. \”Улаанбаатар” сархдан дээр дөрвөн мөртийг нь тавьсан байна билээ. Тэр дээжийг задлах бүртээ олон түмэн уншдаг байх. Уран бүтээлч хүний хувьд үүнд нь бахархаж баярлаж явах юм даа. Би Х.Баатартайгаа хамтран энэ мэт хэдэн дуу хийсэн хүн байгаа юм. Даанч тэр минь эрт бурхны оронд одсон. Уг нь мундаг хөгжмийн зохиолчидтой бүгдэнтэй нь нөхөрлөж ирсэн. \”Алтан шар зам”-ын Батсүх, Сангидорж, Баттөмөр гээд л бий. Гэхдээ Х.Баатар минь амьд байсан бол илүү олныг хийх байсан болов уу гэж боддог. Уран бүтээл төрмөл байх ёстой. Ялангуяа шүлэг яруу найраг төрмөл байх учиртай. Эх орны уул усыг түрүүлэн бичсэн тэр хүнээс л ондоо нүдээр харж бичих хэрэгтэй. Бусдыг давтаж болохгүй. За ер нь өөрийгөө жаахан магтчих шиг боллоо. Чиний асуултад хариулах гээд хадуурчихлаа. 
-Та өөрөө, мөн таны уран бүтээлүүд даруу оршдог юм шиг надад санагдсан. Уран бүтээлүүд нь хүртэл элдэв чамин биш?
-Би \”Болор цом” наадамд нэг ч удаа орж үзээгүй. Уулзалт учрал юмнуудад тэр бүр очоод байдаггүй. Бусдын урдуур дугаар дайрах дургүй. Та яваад ирээ гэвэл нэг зүглэх байх. Ер нь өөрийнхөө зэрэг зиндаанд явахсан гэж хүсдэг. Тиймдээ ч миний бие Монголын үндэсний радиод 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ганцхан байгууллагад ажилласан, олон зам ч хөөгөөгүй. Энэ байгууллагынхаа буянаар наран ургах хязгаараас эхлэн эх орноо нар зөв тойрсон. Тэр цагийн радио, телевизийн сурвалжлагч чинь улаан үнэмлэхтэй байв. Нэр хүнд өндөр гэж жигтэйхэн. Томиололтоор ч их явна. Хамгийн сайхан газруудаар явна гээч. Тиймээс аян замын тэмдэглэл, дурсамж, дурьдатгал их бичсэн. Монголын радиогийн буянаар эх орноо нар зөв тойрч, олон сайхан уул усанд залбирч, олон сайхан хайрхны овоонд чулуу өргөж, олон сайхан гол горхины дээжээс магнайдаа хүргэжээ. Москвагийн болоод Бээжингийн олон улсын радиод орчуулагчаар ажиллаж байсан юм. Энэ бүхэн сэтгүүлч мэргэжлийн буян заяа юм даа. Ер нь сэтгүүлч, зохиолчийн хөдөлмөрийг хослуулан ажилласан. Никрасов хэлсэн байдаг юм. \”Эхлээд иргэн бай дараа нь яруу найрагч бол” гэж. Тиймээс би эхлээд иргэн байж дараа нь чадвартай албан хаагч байх тийм л зорилго өвөртөлж байлаа. Том зохиол бичнэ гэж бодоогүй. Ажилтай албатай байх нь чухал байж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хувьд шилжчихсэн хачин сонин үед та бүхэн ажиллаж байна. Тиймээс нэг зүйлийг тууштай хөөгөөрэй гэж дүүдээ хэлмээр байна. 
-Нөгөө” Москвагаас ярьж байна” гэдэг нэвтрүүлэгт та тэгэхээр ажиллаж байсан хэрэг үү?
-Тиймээ, 1985-1990 оны хооронд орчуулагчаар ажилласан юм. Гарбачевын үед шүү дээ. Эх орондоо ирэхэд давснаас өөр зүйл байхгүй гэдэг чинь үнэн байлаа. 
-Та цэргийн албыг эрдэмд шамдах хугацаа гэж дээр ярьсан. Энэ тухайгаа дэлгэрэнгүй сайхан ярьж өгөөч, сонирхолтой байна?
-1965 оны хавар хөдөө салбар ротууд байгуулж эхэлсэн юм. Өмнөговийн Цогтцэций, Говь-Алтайн Гуулин, Дорнодын Матад зэргээр салбар ротууд байгуулагдсан. Хотод төв салбар үлдэхэд нь би багтаж, Дорнод аймагтай холбоо барьдаг байлаа. Морзоор шүү дээ. Миний хамгийн анх эзэмшсэн мэргэжил бол радист шүү дээ. Тоогоор ярина, тоо нь үсэг болно. Ийм хариуцлагатай албанд агаарын хилийг хамгаалахад үүрэг гүйцэтгэсэн. Хавар, намар гангах усны шувуудын дууг андахгүй, өглөө, оройн үүлний өнгийг хүртэл аждаг байлаа. Өнгөрсөн жил ангийн маань 50  жилийн ой тохиосон. Мөн манаанд гарна. Завсар зайгаар нь шүлгээ оролдоно. Манай ээлжийн ахлагч Чүлтэмхорлоо гэж ахлагч байсан юм. Тэр ахлагч намайг цаас нухаад байгааг ажиглаж л дээ. Бусад цэргүүд чинь шатар, даам тоглох зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Тэгсэн, \”Би чамайг энэ хавар мундаг зохиолч, яруу найрагчтай танилцуулж өгнө” гэв. Ингээд 1966 оны хавар Монголын үндэсний радио дээр нэг хүнтэй уулзуулсан нь алдарт зохиолч Ш.Сүрэнжав байгаа юм. \”Ирээдүйтэй хүү байна, шүлгийг нь бичиж авлаа” гээд үлдсэн юм. Тэгсэн удалгүй \”Ардын цэргийн дугаар ангийн байлдагч Бямбажавын Хүрэлбаатарын уянгын шүлгүүдийг сонсно уу” гээд нэг л өдөр мандав. Бөөн баяр болж, урам зориг ч оров. Нэг муу байлдагчийн шүлэг Монголын радиогоор явна гэдэг сайхан хэрэг биз дээ. Ингэж л анх урам өгч, сүү дусаасан хүн бол яах аргагүй Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав юм. Ингээд л бат холбогдсон. Зохиолчдын хороон дээр очиж шүлгээ уншдаг боллоо. Тэр үед Д.Пүрэвдорж багш хойно төгсөөд ирсэн, С.Дашдооров, Б.Явуухулан, Н.Нямдорж зэрэг томчууд суучихсан залуусын шүлгийг сонсч байлаа. Гэтэл миний шүлгийг сүрхий тоох шинжтэй шүлгээ орхиод яв гэлээ. Долоо хоногийн дараа сонинд хэвлэгдсэн байв. Ингэж л миний анхны \”Цэцэг нуур” шүлэг 1964 оны долдугаар сард хэвлэгдэж олонд хүрч байлаа. 
Дамдинсүрэнгийн толь бичгийн хоёр дахь нь намайг байлдагч байхад хэвлэгдэн гараагүй байв. Нэгдүгээр толины бүх л үгийг цээжилчихээд цэргийн албанаас халагдсан. Гэхдээ орос хэлний дүрмийг нь  мэдэхгүй. Эргээд сургуульд ороход үг сайн мэддэг учир дүрмээ мэддэг болсноор үеийхэн дундаа хэлтэй нэгэн болж хувирсан. Зарим багш нар гарч болно гээд хичээлд суулгахгүй. Зарим нь хойно сууж шүлэг бичээд байхаар хамгийн урд эгнээнд суулгадагсан. 
-Та өөрийгөө цаас үзэг нийлүүлэх бичгийн хүн болохнээ гэдгээ мэдэрч өөрийгөө хөгжүүлж чадсан нь залуус бидэнд анзаарахуйц санагдлаа?
-Юм гэдэг сонин. Манай удамд бичиг цаасны хүн байсангүй. Миний авга ахын хүүг Уламбаяр гэх. Манай аавын ах, \”Чи ганц хүүгээ сургуулиас гаргаж болохгүй.  Уламбаярын араас сургуульд явуул” гэсэн юм билээ. Би тэр үед тавдугаар ангийн нусаа гоожуулсан банди явлаа. Айл хунар, байр хэссээр аравдугаар ангиа дүүргэсэн юм. Төгсөх үед ахаас захидал ирэв. Тэр захидалд сэтгүүлч гэж их сайхан мэргэжил байна гэсэн агуулга бүхий ганц л өгүүлбэр байв. Хүний сонирхол гэж хачин шүү. Үүнээс үүдэн сэтгүүлч болохоор шийдсэн. Ангийн хөвгүүдийнхээ захидлыг нь их бичиж өгнө. Шүлэг оролдоно. Төгсөхдөө яруу найрагч сурагч болж хувирсан байв. Сэтгүүлч гэж сайхан мэргэжил гэж бодсоноос яруу найрагч болно гэж өөрийгөө бодсонгүй. Гэхдээ миний үзэл бодлыг гэхдээ тэр захидал эргүүлсэн юм. Ингээд аравдугаар ангиа төгсөх жил буюу 1964 онд МУИС хоёр элсэлт авчихаад сэтгүүлчийн элсэлтээ зогсоочихсон юм. Тиймээс багш маань намайг сэтгүүлчийн хуваарь ирээгүй юм чинь монгол хэлний юм уу орос хэлний анги авахыг санал болгосон. Би орос хэлний ангийг сонгосон. Тиймээс ч Монголын радиод орчуулагчаар ажилласан. Сүүлдээ шүлэг яруу найраг оролдсон, дурласан. 
-Яруу найрагт ийнхүү шунан дурлахад юу нөлөөлсөн гэж боддог вэ? 
-\”Яруу найрагт зарчим гэж байхаас заавар гэж үгүй” гэж манай Пүрэвдорж хэлсэн удаатай. Эмч хүн толгой нь өвдсөн хүнд жорын дагуу эмчилгээ бичнэ. Харин яруу найрагчид хайр дурлалын жор гэж үгүй. Харин зарчим бол бий. Гэхдээ миний урд үеийн яруу найрагчид мундагчууд байлаа. Хүн чинь урд үеийнхээ хормойноос зүүгдэн зуурч босч ирдэг. Ш.Сүрэнжав, П.Бадарч, П.Пүрэвсүрэн, Р.Чойном, Долгорын Нямаа, М.Шагдарсүрэн нар биднээс арав орчим насаар ах. Тэдний араас Цоодол, Оюун, Очирхүү, Отгонсүрэн бид гарч ирсэн. Ах нарын ном гэдэг ерөөсөө эчнээ сурах бичиг шүү дээ. Мөн \”Цог” сэтгүүлээ бид их уншина. Ах нарын шинэ ном хэвлэгдэн гарч ирэхээр уншина. Бүх шүлгийг нь цээжээр мэдэх шахуу урьд үеэ шүтэн биширч байлаа. Бадарч ахтайгаа манарч, Пүрэвсүрэн ахтайгаа нааж явлаа шүү дээ. Биднийг тэд шавь гэж хэлэхгүй ч дагуулж явахад бараг салхинд нь онгод орно. \”Ерэн баатрын дууль” ид мандаж, тэд ч залуу явав. Сүүлдээ ах дүү мэт болж, насны зөрүүгүй болсондоо. Явуу, Чимэд, Гайтав гээд л бүгдтэй нь найзалсан гэж болох. Ном гаргахад улс мөнгө өгнө. Улсын төлөвлөгөөнд орж төв хороо батлаад хэвлүүлчихнэ. Нэгдсэн редакци хариуцаад хэвлүүлчихнэ. Одоо бол бүх юм өөр болжээ.   
-Ингэхэд та өөрийнхөө үзэж харсан, тэмдэглэсэн бүхнээ хэр эмхтгэн үлдээсэн хүн бэ?
-Дурсамж бичих нас болоогүй гээд хэсэг хойш тавьж явлаа. Гэхдээ өнгөрсөн жил нэг дурсамж ном бэлэн болгосон. Монголынхоо алдартай 45 зохиолчийн намтар дурсамж багтаж буй. Удвал гуайгаас эхлээд л бий шүү. Би чинь Удвал гуайгаар утасдуулан ажилд орсон азтай хүн байгаа юм. Цэргээс халагдах жил би гэдэг хүн МАХН-ын гишүүн, цэргийн алба хаасан, их сургууль төгссөн, зохиолчдын эвлэлийн гишүүн болчихсон байлаа. Нэг ч номгүй бидний хэдэн залуу уран бүтээлчдийг дэмжиж элсүүлж байсан юм. Их сургууль төгстөл Ховд аймагт намайг хуваарилж таарсан. Тэгэхээр Түдэв дарга дээр орж асуудлаа уламжилсан. Гэтэл Түдэв гуай  Удвал даргад бараалхахыг санал болгов. \”Соёл, сонин хоёрт ойрхон хотод ажилламаар байна” гэтэл Удвал дарга утас цохиж \”Пүрэвжав аа” гээд л миний тухай ярив. Би ч дотроо Эвлэлийн төв хорооны Пүрэвжавтай ярьж байна даа, \”Залуучуудын үнэн” сонинд оруулах нь гэж бодтол Радио телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Сэрээтэрийн Пүрэвжав руу ярьсан байж. Ингээд л миний бие тус ажилд шалгуулан орж амьдралаа холбосон юм. 
-Эх орны хилдээ залбираад ирсэн таниас эх орны болоод хилийн тухай бодол эргэцүүллийг чинь хуваалцаад ярилцлагаа энэ хүргээд жаргаая?
-Аюулын цагт хилийн овоо
Алтай, Хангайн нуруу 
Эр цэргийн зоригийг шалгах
Эх орны дуу хураагуур
Харуулын цэрэгт хилийн багана
Тэмдэгт гэгээн сүлд
Халдах дайсанд Хилийн цэрэг
Тэсрэхэд бэлэн бөмбөг гэж би олон юмгүйгээр ойлголоо. 
Танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 
эх сурвалж: хил хамгаалах ерөнхий газар
ShareTweet

Related Posts

М.Нарантуяа-Нара: Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?
Улс төр

2026-05-22 15:47
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Нийгэм

АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ

2026-05-22 15:38
Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ
Дэлхий дахинд

Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ

2026-05-22 11:44
}

Шинэ мэдээ

М.Нарантуяа-Нара: Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?

М.Нарантуяа-Нара: Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?

by undesten
2026-05-22 15:47
11

АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ

АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ

by undesten
2026-05-22 15:38
1

Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ

Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ

by undesten
2026-05-22 11:44
0

Хагас коксон түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаарын бохирдол 54% хүртэл буурсан гэж эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ

Хагас коксон түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаарын бохирдол 54% хүртэл буурсан гэж эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ

by undesten
2026-05-22 10:59
1

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

by undesten
2026-05-22 10:37
1

Хил хамгаалах салбарын албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэхэд анхаарна

Хил хамгаалах салбарын албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэхэд анхаарна

by undesten
2026-05-21 22:03
6

Т.Даваадалайн эхнэр хил даван зугтсан уу?

Т.Даваадалайн эхнэр хил даван зугтсан уу?

by undesten
2026-05-21 15:42
3

Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

by undesten
2026-05-21 15:22
2

721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

Албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс 4.5 тэрбумын зөрчил илэрчээ

by undesten
2026-05-21 15:05
4

УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчвөл 30 хүртэл хоногоор асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах заалт тусгажээ

УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчвөл 30 хүртэл хоногоор асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах заалт тусгажээ

by undesten
2026-05-21 11:31
3

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай