Монголын нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгчдийн нэг Г.Мэнд-Ооёо шүлгийн бүтээлүүдээрээ Нобелийн шагналд нэр дэвшжээ. Түүнд баяр хүргэе. Зохиолч Ч.Галсан нэгэн цагт найрагчид \”Миний амссан зовлонг миний дүү бүү амсах болтугай. Чи жаргаж амьдраарай” хэмээн хэлсэн нь бий. Бага залуу наснаасаа утга зохиолын талбарт оюунаа чилээж ирсэн зохиолч, яруу найрагчдад соёлт хүн төрөлхтний оюун ухаан, сэтгэл, сэтгэлгээний дээд хэмжүүрүүдийн нэгэн болсон Нобелийн шагналд нэр дэвшинэ гэдэг үнэхээр жаргал буй за. Монгол найрагч эрхэм дээд энэ шагналыг хүртэх болтугай.
Р.Оюунаа
эх сурвалж: soyol-urlag.mn