Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр төрийн зарим албан хаагчдад зориулж цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэх гэрээг арилжааны банкуудтай байгуулсан талаар мэдээллээ.
Төрийн зарим албан хаагч нар буюу эмч, багш ажилтнууд цалингийн зээлийн Хаан банк, Төрийн банкнаас жилийн 18 хувийн хүүтэй зээл авах боломж бүрдлээ. Зээлийг урьд нь жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг байжээ.
хэрэв зээл авахыг хүсвэл дараах шаардлагад нийцсэн байх ёстой. Үүнд:
Нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх шаардлагыг хангасан байх гэнэ. Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцөлийнхөө журмаар зээл олгох юм байна.