Хүүхдийн хамрыг цэвэрлэх үнэхээр хэцүү. Хамаагүй ухаад байж болдоггүй. Гэхдээ л хүр хүр гээд бөгчирчихсөн байгааг нь харахаар сайхан онгойлгоод өгчихмөөр санагддаг шүү дээ. Ер нь битүү хамартайгаас болоод хоолой өвдөх, ханиад томуу тусах асуудал их гардаг. Тэгвэл энэ ээж хүүхдийнхээ хамрыг тун хялбар цэвэрлэж байна. Туршаад үзэхэд гэмгүй ч юм шиг. Гэхдээ бас эрсдэлтэй. Эмчээс асуухад буруудахгүй биз. Хамраа цэвэрлүүлж байгаа энэ охины хувьд тийм ч зовиуртай зүйл ажиглагдсангүй.