Ирэх сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халж, төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Агаарын температур: Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20…+25 градус, өдөртөө +36…+41 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна.
Хур тунадас: 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр,
-
30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
-
02, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
-
04-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр,
-
05-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар,
-
06-нд нутгийн зүүн хэсгээр,
-
07-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар,
-
08-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:
-
30-нд бага зэргийн бороо,
-
7 дугаар сарын 02-нд бороо орно, дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна.









































































