Яг түүн шиг шоуны хагас шигшээ тоглолтод Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар Германы алдарт Рамместэйн хамтлагийн гоцлол дуучин Тиль Линдеманны дүрийг чадварлагаар бүтээсэн. Тэрээр нэвтрүүлгийн ес дэх дугаарт шүүгч үзэгчдээс санал нэгтэйгээр хамгийн өндөр оноог авч финалын шатанд өрсөлдөх эрхээ авсан. Мөн нэвтрүүлгээс олгосон шагналын таван сая төгрөгийг хандивын үйлсэд зарцуулна гэдгээ мэдэгдсэн билээ.
Гэвч түүний энэхүү мэдэгдлийн дараа нэгэн сошиал хэрэглэгч дуучин Мээдээг \”хүүхдийн мөнгөө өгөөгүй байж юун сайн үйлсийн хандивын аян, бүү үзэгд\” гэхчлэн сэтгэгдэл үлдээжээ. Сэтгэгдэл үлдээсэн бүсгүйг Р.Есүй гэх бөгөөд Мээдээтэй амрагийн харилцаатай байжээ. Тэд дундаасаа нэг хүүтэй бөгөөд удалгүй хоёр тийш болж тус тусын амьдралаа хөөсөн гэх. Харин Р.Есүй гэх бүсгүйн төрсөн эгч дуучин Р.Лхамаа өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.
Хэрэв энэ үнэн бол дуучин Мээдээ сайхан сэтгэлтэй нэгний дүрд тоглож хүүхдийн мөнгө өгөхөөс зугатаж байна уу гэлтэй. Ямартай ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хандив өгнө гэж ам гарсан Мээдээ төрсөн үрээсээ мөнгө харамлалаа гэхэд өрөөл бусдын хүүхдэд туслах чин сэтгэл өвөртлөө болов уу.