Агт араа нь ихэвчлэн 20 наснаас эхлэн ургаж эхэлдэг. Гэвч шүдний эмч нар агт арааг сөрөг талтай гэж авахуулахыг зөвлөдөг. Байгалаас ургасан шүдийг авахуулах зөв үү? Британийн эрүүл мэндийн сэтгүүлд 2004 онд хэвлэгдсэн судалгаанаас харахад 1000 хүнд явуулсан судалгаагаар агт араа авахуулаад 10 жилийн дараа мэдрэлийн гэмтэл үүсдэг байна. Эмч нар агт арааг ургаж дууссаны дараа авахуулах зүйтэй гэж зөвлөдөг бөгөөд агт араа нь зажлалтад оролцдоггүй гэдэг. Гэхдээ аль ч насанд авахуулсан эрсдэл үүсдэг гэнэ. ABC сайтад 2011 онд мэдээлснээр өсвөр насны хүүхдүүд агт араагаа авахуулснаар үхэлд орох эрсдэлтэй гэж үзжээ. Учир нь мэс ажилбар хор хөнөөл дагуулдаг гэнэ.
АНУ-ын эрүүл мэндийн сэтгүүлд агт арааг авахуулах 64 хувийн шаардлаггүй гэж бичжээ. Тус сэтгүүлд бичсэнээр 11 мянган хүнд агт араагаа авахуулсны дараа зовиур мэдрэгдсэн байна. Судлаачид агт арааг авахуулснаар мэдрэлийн гэмтэл үүсгэдэг гэсэн судалгаа гарчээ. Харин түвдийн уламжлалт анагаах ухаанд агт араа эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, гэж үздэг байна. Түүнчлэн агт араа нь өнчин тархины булчирхайн үйл ажиллагаа, нарийн гэдэсний үйл ажиллагаатай уялдаа холбоотой байдаг гэнэ.