МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдыг ялалт авчирна гэдэгт итгэж буйгаа олимпийн аварга Э.Бадар-Ууган илэрхийлж, сурталчилгааны нээлтэд үг хэлсэн. Гэтэл Женког дэмжигсэд түүний үгийг гуйвуулж илтэд басамжилсан өнгө бүхий комментоор аваргыг булж байсан сан.
Харин Женко Х.Баттулга олимпийн аварга Н.Түвшинбаярыг хаа явсан газраа дагуулж явдаг. Сонгуульдаа ч мөн ялгаагүй. Тэглээ гээд их аваргыг М.Энхболдыг дэмжигсэд муучлаад байгаа нь сошиал ертөнцөд бараг үзэгдсэнгүй. Тэгэхээр дэмжигсдэд ч бас үзэл бодлын, соёл, ёс зүйн, хамгийн гол нь боловсролын ялгаа ажиглагдаж байгааг жиргээчид ийнхүү тэрлэжээ.
Х.Сүрэн