Маш олон хүмүүс жингээ хасах зорилгоор сауныг зорьдог. Гэвч бид үнэхээр саунд сууснаар хүссэн хэмжээндээ хүртлээ турж, жингээ хасах боломжтой гэж үү? Юун түрүүнд саунд сууснаар бидний биед юу болдог, мөн ямар ашиг тустайг мэдэх нь зүйтэй юм.
Саунд сууснаар бидний зүрхний үйл ажиллагаа идэвхижин, цусны эргэлт нэмэгдсэнээр зүрхэнд сайнаар нөлөөлдөг. Мөн арьсны нүх сүв, бохирдлыг гүн цэвэрлэж, залуужуулах шидтэй. Түүнчлэн бидний бодисын солилцоог сайжруулснаар, биеийн дархлааг нэмэгдүүлэн, давхар булчинг амрааж, суллаж өгдөг байна. Тиймээс та ямарваа биеийн хүчний спорт, бүжгийн төрлөөр хичээллэснийхээ дараа саунд суувал илүү үр дүнтэй байх нь ээ.
Харин жин хасах тухайд саунд удаан сууснаар жин тань хасагдсан мэт харагдах боловч хассан жин маань буцаад л ирнэ. Хүний биеийн 70 % уснаас бүтсэн учир, бид шингэн гадагшлуулснаар жин хасч, харин гарч эргээд шингэн нөхөхөөр буцаад хэвийн жиндээ очдог байна. Тэгэхээр саунд сууснаар тухайн мөчид буюу шингэнээ гадагшлуулж л жингээ хасах боломжтой аж. Гэхдээ саун сууснаар олон давуу талууд байгааг анзаарсан биз.