Дуучин Нара сүүлийн үед ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна. Тэрээр өнгөрсөн өдрүүдэд \”Төрийн Төлөө Иргэд\” хөдөлгөөний \”Танья, Мэдье ,Сонгоё\” санаачлагыг сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж намын төлөөллүүдэд уриалга дэвшүүлсэн. Түүний энэхүү уриалгын хариу одоогоор албан ёсоор гараагүй байна.
Тэгвэл дуучин Нара сүүлийн дөрвөн сарын туршид \”Эмэгтэйчүүдийн манлайлал 2017” хөтөлбөрт хамрагдаж амжилттай мэдлэгээ бататгажээ. Ингээд өчигдөр баярласан сэтгэгдлээ хуваалцаж хамт сургалтад суусан бүсгүйчүүдтэй нэгэн үдэш хөгжилдөхөөр хотын төвийг зорьсон байна. Гэтэл түүнийг River Sounds клуб руу явж байх үеэр нэгэн иргэн \”янхан, банзал” гэж хараан харааж чулуу шидсэн байна. Дээрх чулуу шидсэн иргэнийг газар дээр нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шилжүүлсэн гэж өөрийн цахим хуудсаар дамжуулан хэллээ. Тэрээр сүүийн үед хэт их ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярьснаас болж ийнхүү хэл амаар доромлуулж чулуу шийдүүлсэн аж. Болсон хэрэг явдлын тухайд хэлэхдээ \”Хүмүүс хэт их туйлширч мунхарлалд орж байна, хэн гэдэг хүнийг сонгох нь таны асуудал гэхдээ сонголтоо зөв хийх хэрэгтэй\” гэж өөрийн цахим хуудаснаа уриалж байлаа.
Түүгээр ч зогсохгүй Нара хэл амаар доромжилж сэтгэгдэл бичсэн хүмүүст санаа бодлоо шуудхан хэлж таалагдахгүй байгаа хүмүүстээ хуц, намайг үзэхээ л болчих хэрэгтэй. Эцсийн эцэст та нарын л сонголт. Сонгогчид бол ажил ологчид, би хүн болгонд таалагдах албагүй адгийн наад зах нь ерөнхийлөгч болох хүнийхээ гэр бүлийн амьдрал, эзэмшсэн боловсролыг харчих л даа. Надруу нийлээд дайрчих юм. Өчнөөн элдэв муугаараа дуудуулсан гэхдээ би хэзээ ч доошоо орж байгаагүй зэргээр санал бодлоо өөрийн цахим хуудаснаа илэрхийлжээ.