\”Түүнтэй дахин хамт байхын төлөө би юу ч золиослоход бэлэн байхсан”
Оскарын шагнал хүртсэн жүжигчин, амжилттай найруулагч, сайн үйлсийн элч Анжелина Жоли мөн зургаан хүүхдийн эх гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэрээр энэ их ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ үлгэр дууриалал бүхий өсгөн хүмүүжүүлж, юуны түрүүнд сайн эх байж чаддаг гайхалтай бүсгүй юм.
Саяхан францын Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Анжелина Жоли 2007 онд хорт хавдрын улмаас таалал төгссөн эхийгээ дурсан ярилаа. Жолигийн хэлж буйгаар жүжигчний эх Маршелин Бертран түүний хүүхэд өсгөн хүмүүжүүлэх хэв маягт хүчтэй нөлөө үзүүлжээ.
\”Тэр үнэхээр гайхалтай эмээ болох байсан. Тэр хүүхдүүдийн минь амьдралд их хэмжээний хувь нэмэр оруулах байсныг би сайн мэдэж байна. Харамсалтай нь хүүхдүүд минь түүнтэй хамт өсөх боломжийг алдсан. Түүнтэй дахин хамт байхын төлөө би юу ч золиослоход бэлэн байхсан. Тэр надад маш их дутагдаж байна. Би үргэлж түүнтэй бодол дотроо ярилцаж, надад юу гэж хэлэх байсан бол, хэрхэн намайг чиглүүлэх байсан бол гэж тунгаадаг\” хэмээн Анжелина Жоли хуваалцжээ.
Үргэлжлжийг энд дарж үзнэ үү