АНУ-ын тэргүүн хадагтай Мелания Трамп, ерөнхийлөгч Дональд Трамп нар 2004 онд албан ёсоор гэр бүл зохиосон байдаг. Тэд дундаасаа нэг хүүтэй бөгөөд Мелания Доналдийн хамгийн отгон эхнэр юм. Сүүлийн үед тэдний харилцаа хөрсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мелания Трампын найз Моника Бирний АНУ-ын тэргүүн хатагтай нөхөртэйгөө дотно байхаа болиод удаж буй бөгөөд хэрэв ерөнхийлөгчийн сонгуульд ялаагүй байсан бол салах байсан гэж мэдээлжээ. Энэхүү мэдээллийг эх сурвалжууд баталж сүүлийн үед хийсэн айлчлалаас харахад нөхөртэйгөө хэт хүйтэн хөндий хандаж байгааг анзаарчээ.
Мөн зохиолч Моникагийн мэдээлснээр Мелания Трамп бие хамгаалагчдаа дурлаж түүнтэй удаан хугацаанд хайр сэтгэлийн харилцаатай байсан. Түүний цагаан ордонд амьдрахгүй хамгийн том шалтгаан энэ байсан гэж мэдээлсэн байна. Үүгээр ч зогсохгүй Меланиягийн дурлалт залуугийн зургийг твиттер хуудаснаа жиргэж шуугиан тарьжээ. Энэхүү мэдэгдэлд барууны сэтгүүлчид дараах дүгнэлтийг хийсэн байна. Дональд болон Мелания ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө шинэ гэрээ хийсэн. Уг гэрээнд хэрэв сонгуульд ялбал дахин гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлнэ. Ялалт байгуулаагүй тохиолдолд өмч хөрөнгийн асуудлаа шийдэн салахаар зэхэж байжээ. Ямартай ч ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Мелания нөхрийгөө маш тууштай дэмжиж байсан юм. Тэрээр өчигдрөөс эхлэн цагаан ордонд хүү Бароны хамтаар нүүж иржээ.