Майкл Жорданы пүүзнүүд залуусыг байлдан дагуулсаар байна. Спортод дуртай гэхээсээ зөвхөн Жордан брендийн пүүз сонирхогч залуусын нэг үе бий болчихоод байна шүү дээ. Тэгвэл 1984 онд Лос Анжилес хотноо зохион байгуулагдсан зуны олимпод Майклын өмсөж оролцож байсан Конверсе фастбрик мидс /fastbreak mids/ загварын пүүз дуудлага худалдаанд орж 190.372 ам.доллараар зарагдсан байна.
Монгол мөнгөөр нэг пүүз 450 гаруй сая төгрөг болсон гэсэн үг юм. Гэхдээ жинхэнэ пүүз цуглуулагчдад энэ хэмжээний төлбөр төлж, цорын ганц пүүзний эзэн болоход ямар ч асуудал байхгүй. Өмнө нь Майклын \”flu Game\” Эйр Жордан-12 104.765 ам.доллараар зарагдаж байсан юм.
Амар