Финландын Хельсинк хотын олон нийтийн усан санд дөрвөн настай хүү живж байхад нэг ч хүн түүнийг анзаарсангүй. Хүү амьд гарахын тулд бүхий л чадлаараа хичээсэн боловч даанч тусыг эс оллоо. Хүүгийн ээж энэ үед саун орохоор явсан байжээ. Энэ хэргийн дараа 4 настай хүүхдээ асран хамгаалагчгүйгээр үлдээсэн гэм буруутай хэмээн хүүгийн ээжийг 4 сар хорьж, 2000 ам.доллараар торгосон байна. Хэн нэгэн торгуулах ч яах вэ. Харин хүү амьд гарахын тулд хэрхэн тэмцэж байгаа, хажууд байгаа хүмүүс яагаад түүнийг анзаарсангүй гээд сэтгэл эмзэглүүлэм зүйлс маш их байна.