Урин дулаан цаг ирсэн байна бүсгүйчүүдээ. Зуны цөөхөн саруудад өөрийн давуу талаа тодотгож улам үзэсгэлэнтэй харагдахыг эрмэлздэг биз дээ. Гэхдээ бүсгүйчүүд бидний санаа зовоосон нэг асуудал байдаг. Юу вэ гэвэл илүүдэл үснээсээ хэрхэн салж, цэвэр цэмцгэр харагдах вээ гэж боддог шүү дээ. Тэгвэл таны хайж байгаа асуултад хариулах нэгэн гайхалтай арга байна.
Гэрийн нөхцөлд вакс хийхдээ дараах зүйлийг анхаарна уу. Юуны өмнө усанд орж ариун цэвэр сахисан байх. Хэрэв вакс хийж байгаа нөхцөлд таны үсний суваг руу бохир орж үрэвсүүлж магадгүй. Хоёрдугаарт сахлын хутга ашиглаж болохгүй. Ингээд гэрийн нөхцөлд вакс хийх аргыг танилцуулъя.
- Бэлтгэх арга: нэг ширхэг гадил, хоёр амны халбага овьёос бэлдэнэ. Эдгээрийг холигч машинд хийгээд шингэн болтол нь хутгана. Үүний дараа илүүдэл үсэндээ тойрог хэлбэрээр массаж хийж угаана. Энэ аргыг долоо хоногт гурван удаа хэрэглэвэл үр дүнтэй.
- Бэлтгэх арга: Гурван халбага оливын тос, нэг аяга бор сахар хэрэглэнэ. Ингээд хооронд нь холиод таван минутын турш суганы хэсэгтээ түрхэнэ. Дараа нь бүлээн усаар угааснаар таны суганы харласан арьс цайрч зөөлрөх болно. Энэ аргыг долоо хоногт хоёр удаа хэрэглэвэл үр дүнтэй.