Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөлбөмбөгийн мөнгө санхүүг бичлээ. Одоо бидэнд хамгийн их хамаатай Монголын хөлбөмбөгийн мөнгө санхүүгээ бичье.
FIFA-аас бүх холбооддоо 4 жилийн хугацаанд 5 сая ам.доллар өгч эхэлсэн бөгөөд дөрөв хувааж жилд 1.25 сая ам.доллар өгдөг. 2015-2018 оны төлөвлөгөө гэхээр өнгөрсөн жилээс энэ мөнгө орж ирсэн . FIFA.com дээр бүгд байна лээ.
Жилд 1.25 сая ам.доллар дээр Азийн Хөлбөмбөгийн Холбооны 250000 ам.доллар нэмвэл манай улсад гаднаас шууд 1.5 сая ам.доллар жил бүр орж ирж байна. Энэ нь багадаа 3.5 ТЭРБУМ ТӨГРӨГ. Тэгсэн манай холбооны орлого дээр гаднаас орж буй орлого 1.5 тэрбум гэхээр 2 тэрбум төгрөг ор сураггүй алга болж бгаа юм.
Гэтэл энэ жил гаднаас орж ирэх бүх мөнгийг орлогоосоо хасчихсан. Тэгэхээр 2 тэрбум биш 3.5 тэрбум төгрөг тэр чигээрээ алга болно гэсэн үг.
Энэ уг нь маш том баримт. Өөр улсад бол хэвлэл мэдээлэл шуугиад дороо асуудал шийдэгдэнэ. Манайд бол нэг ч хэвлэл энэ талаар юм дуугарахгүй байгаа биз. Спортын сэтгүүлчдийн холбоотой хаалтын гэрээтэй. Өмнөх 20 жилийн идсэн мөнгийг эргүүлж олж авах юу ч хийхгүй нь ойлгомжтой. Уг нь Хүрхрээ лиг 100 сая биш 1 тэрбум төгрөгийн шагналын сантай байж болохоор. Заалны, талбайн түрээс төлөхгүй болохоор мөнгө үрэгдэхгүй. Сагсныхан харчаад ангайсан гээд бод доо.
Одоо тэгээд баахан доромжилсон, дайрсан хэдэн нөхдүүд орж ирэх биз. Сүүлдээ FIFA худлаа бичсэн болгоод дуусгах гэж үзнэ. Жилийн 2 тэрбумын орлогоо алдахыг хэн хүсэх вэ дээ. Одоо бүр 3.5 болж нэмэгдэх гээд байхад. Уг нь хөгжихөд амархан байгаа биз! Даанч хөрөнгө нь хөгжилд бус өөр зүйлд л зарцуулагдаад байх юм. Монголын хөлбөмбөгийг хөгжүүлье гэвэл хөлбөмбөг сонирхогчид, тамирчид, дасгалжуулагч өөрсдөө сайн анхаарал тавиарай даа.