Өнгөрсөн баасан гарагт Манчестер хотоос Ибиза арал хүрэх онгоцонд согтуу хосууд дэргэдэх зорчигчдоос айж ичилгүй олны нүдэн дээр самуурсан хэрэг гарчээ. Тодруулбал 31 настай иргэн Шон Эдмондсон, зургаан сартай жирэмсэн эхнэрээ хуурч өөр бүсгүйтэй хамт зугаалахаар явсан байна. Энэ үеэр хосууд согтууруулах ундаа хэрэглэж хяналтаа алдан, олон зорчигчдын амар тайван байдлыг алдагдуулсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр хосууд согтуудаа олны нүдэн дээр секс хийсэн бөгөөд хажуу зорчигч нараас бэлгэвч асуусан гэв. Хоёр цаг үргэлжлэх нислэгийн үеэр ийм явдал болсонд бусад зорчигчид ихэд гайхсан юм. Тэдний нэг болох Престоны оршин суугч, 21 настай Киеран Уильямс \”Би тэдний ярилцахыг сонссон ч энэ зүгээр л наргиа байх гэж бодсон юм. Бид нүдэндээ ч итгээгүй гэж ярьж байлаа. Энэ үйлдлийг Ryanair нислэгийн компани одоогоор шалгаж, цаашид нислэгийн үеэр зорчигчдын тав тухыг хангахын тулд дахин ийм зүйл болохгүй байхыг анхаарна гэв.