Улсын хэмжээнд гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаа гал сөнөөгчид, иргэддээ туслах аяныг Налайх дүүргийн ЗДТГ-ын залуучууд санаачилан 2017 оны 07 сарын 15-ны өдөр дүүрэгтээ Гал түймрийн эсрэг аян зохион байгууллаа.
Налайхчууд хандивын аянд идэвхтэй оролцон нийтдээ нэг сая гаруй мянган төгрөгний үнийн дүн бүхий хоол хүнс, эд материалын тусламжийг бүрдүүлжээ.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга С.Батжаргал, дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, 4-р хорооны Засаг дарга Дуламсүрэн нар нийт 300,000 төг бэлнээр, \”Амтат хүнс” ХХК 70 ширхэг хэрчсэн гурил, иргэд бэлэн мөнгө болон ус, хоол хүнс, хувцас, гутал, эмийн сангууд утааны маск, нүүрсэн эм, дэлгүүр аж ахуйн нэгжүүд хүнсний материал, ахуйн хэрэглээний зүйлс зэргийг хандивлан дүүргээрээ түймрийн эсрэг нэгдэж, хандив тусламж өрнүүлжээ.
Налайхчуудын сэтгэлийн хандив тусламжийг Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд түймрийн эсрэг ажиллаж байсан хүмүүст 400 орчим км, бартаа ихтэй зам туулан хүргэж, голомтод очин түймэр унтраалцлаа.
Мөн уулын доод бэл хэсгийн постноос орой тоймрийн голомт хүртэлх 2-3 км зайд сайн дурын 10 гаруй залуучууд шөнөжин ус зөөсний ачаар түймрийг тогтоон барьж чадлаа хэмээн тэнд байгаа залуучууд ярьж байсныг харахад бахархмаар.
Мөн 07 сарын 16-ны өдөр гал түймрийг унтраахад зориулж Налайх дүүргийн ИТХ-аас төр захиргааны байгууллагуудын дунд \”Хандивын аян” өрнүүлж Налайх дүүргийн 38 аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 1,941,080 төгрөгний мөнгөн хандив болон эд материал, хоол хүнсний хандив тусламж цугларсныг Онцгой байдлын ерөнхий газар хүлээлгэн өгсөн юм.