Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалах сайдын тушаалын дагуу \”Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын А/95 дугаар захирамж гарсан. Уг хөтөлбөрт Их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн ангийн 1 дүгээр дамжааны оюутан, суралцагчид хамрагдаж буй юм.
Монгол Улс 2013 оноос эхлэн \”Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн ангид суралцаж буй 18 насанд хүрсэн, 1 дүгээр дамжааны оюутнууд сайн дурын үндсэн дээр цэргийн жинхэнэ албыг \”Цэргийн ерөнхий бэлтгэл”, \”Цэргийн тусгай бэлтгэл”-ийн шаталсан сургалттайгаар 4 сарын хугацаанд хаах юм. Дорнод аймагт энэ жил 50 оюутан цэрэг бэлтгэнэ.
Энэ удаагийн ээлжийн \”Оюутан цэрэг”-үүд 2017.08.12-ны бямба гарагт тангаргаа өргөнө гэж Дорнод аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.