Форбес сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн өндөр ашиг орлогтой жүжигчдийн жагсаалтын тэргүүн байрт Ла Ла Ланд киноны гол дүрд тоглосон 28 настай жүжигчин Эмма Стоун 26 сая долларын орлоготойгоор бичигдлээ. Харин жагсаалтын удаах байранд Холливуудын жүжигчин Женнифер Энистон 25.5 сая ам долларын орлогтойгоор бичигдсэн бол гуравдугаар байрт жүжигчин Женнифер Лоуренс 24 сая доллар олсон байна. Эмма Стоуны хувьд жүжигчин Риан Гослингтой хамтран Ла Ла Ланд тоглож Оскарын шагнал авсан байдаг. Тэрбээр тус кинонд тоглосныхоо дараа өөрөөрөө маш их бахархсан гэж хэлж байжээ.
Жагсаалтын хоёрдугаар байрт бичигдсэн Женнифер Энистон таван жилийн туршид хамгийн ашиг орлоготой жүжигчин гэгдэж байсан ч энэ жил тэргүүн байрыг Эмма Стоунд алдсан юм. Гэхдээ Женнифер Энистонны гол дүрд тоглосон \”Шар шувуунууд\”, \”Найзууд\” цуврал өнөөг хүртэл хамгийн их үзэгчтэй киноны жагсаалтад тэргүүлж байна. Гуравдугаарт бичигдсэн жүжигчин Женнифер Лоуренс дэлхийн томоохон брендүүдтэй урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд энэ жилийн хувьд 24 сая ам долларын ашиг орлоготойгоор сэтгүүлийн удаах байранд жагссан юм.