Та үүнийг мэдэх үү?
Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэхь хамгийн өндөр онооны эзэн(Нэг тоглолтонд)
Та бид өмнө нь Монголын сагсан бөмбөгт болж байсан үлгэр домог шиг амжилтууд , олон олон рекордуудыг нүдээр хараагүй ч гэсэн сонсож байсан нь лавтай. Тэгвэл энэ удаад хүн итгэмээргүй гэмээр нэгэн гайхалтай түүхийн , гайхалтай статистик үзүүлэлтийн талаар та бүхэндээ толилуулах гэж байна.
Тухайн үед статистик хөтлөлт тааруу байсан учраас энэ гайхалтай үйл явдлыг тухайн үед тоглож явсан, тухайн тоглолтыг үзэж байсан үзэгчид л гэрчилдэг байна.
АРИУНБОЛД…150 оноо авчээ. Та төсөөлж байна уу? 4 үе 10 минутаар тоглож буй үед нэг тоглогч ганцаараа 150 оноо авна гэдэг нь биелэгдэшгүй даалгавар мэт. Тухайн тоглолтонд спортын мастер Ариунболдын баг өрсөлдөгч багаасаа хол илүү байсан бөгөөд хожих нь ойлгомжтой тоглолт байсан ба Ариунболдын хувьд онооны ихэнх хувийг 3 онооны шугамны араас авсан байдаг байна.
Ариунболдын хувьд харьж явах насандаа Хасын Хүлэгүүд багаас нэг улирал тоглож тухайн улиралдаа 3 онооны шидэлтийн тэмцээний аварга авч бүх цаг үеийн шилдэг шидэгчдийн нэг гэдгээ баталж байсан түүхтэй.
Ингээд та бүхэндээ СОЛГОЙ АРИУНБОЛДЫН алдарт 150 онооны талаар мэдээлэл хүргэлээ.
Хасын хүлгүүд