SFO буюу Их Британийн Луйврын гэмт хэрэгтэй тэмцэх газар \”Rio Tinto” компанийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Тус алба \”Rio Tinto” компанийг Бүгд Найрамдах Гвиней улсад үйл ажиллагаа явуулж байх үедээ авлига өгсөн гэж сэжиглэж байгаа юм. Үүнээс хэдхэн сарын өмнө Австралийн Цагдаагийн газар \”Rio Tinto”-ийн эзэмшилд байсан \”Simandou” төмрийн хүдрийн ордод хамаарах төлбөрүүдийг шалгаж эхэлсэн юм.
Өнгөрсөн онд тус компанийн дотоод шалгалтаар Эрчим хүч, эрдсийн группийн захирал Алан Дэвисийг 2011 онд \”Simandou” уурхайн асуудалд зөвлөхөөр ажилласан Франсуа Де Комбред 10.5 сая ам.долларыг өгч байсныг тогтоож, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм. Энэ удаад ч мөн \”Rio Tinto” Их Британийн талаас хийж байгаа шалгалтад дэмжлэг болж, хамтарч ажиллахаа мэдэгдээд байна. Албан мэдээлэл гарсны дараа тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 2.3 хувиар унажээ.
Засгийн газрын мэдээ сонин