Америкийн хэт барууны буюу үндсэрхэг үзэлтнүүдийн Breitbart
News гэх сонинд түүхэн гэгдэх зургаан хүнийг
боолчлогчид хэмээн үзэж хөшөө дурсгалыг нь нэн даруй буулгах ёстой хэмээн
бичжээ. Харин тэдгээр зургаан хөшөөн дунд манай Чингис хааны Цонжин болдог дахь
хөшөө дурсгал багтсан байгаа юм. Түүнтэй хамт Цагаан хэрэм, Жефферсоны бунхан,
Пирамид, Чичен Ица буюу Мааяачуудын үеийн тахилгын тавцан, Турк
дэх Оттоманы үеийн Хөх сүм зэрэг
хөшөө дурсгалууд багтжээ.
Breitbart
News сонинд Чингис хааны хөшөөний тухай
бичихдээ \”13-14 дүгээр зууны үеийн Түрэг- Монголын түрэмгийллийн үеэр дэлхийн
хүн амын 5 хувь нь алагдсан гэж түүхчид үздэг. Мөн Монголчуудын түрэмгийлэлд
өртсөн улс орнууд дахин хэзээ ч сэргээгүй. Тиймээс энэ харгислалыг илтгэсэн
хөшөөг буулгах ёстой гэжээ.