Ухаалаг гар утсыг нарны зайгаар цэнэглэх төхөөрөмжийг Сөүлийн гудамжинд харж болох юм. БНСУ-ын нийслэлд суурилуулсан энэ төхөөрөмжийг \”Ухаалаг мод” (\”Smart tree”) гэж нэрлэжээ. Харин энэ төхөөрөмжийг Н.Баттулга бүтээсэн бөгөөд энэ бүтээл нь оюуны өмчид бүртгэлтэй.
Н.Баттулга санаагаа хэрэгжүүлэх, зохиогчийн эрх авахад найман жил зарцуулжээ. Маш их хүч, хөдөлмөр орсон энэхүү технологийг нь Америкийн \”Теsla” компани өндрөөр үнэлсэн байна. Тус компанийн төлөөлөгчид Н.Баттулгатай хамтран ажиллахаар өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Лаост уулзжээ. Цахилгаан эрчим хүч ашиглалгүй, замын тэмдэгтүүдийг гэрэлтүүлэх, гудамны гэрэлтүүлэг зэрэгт өргөнөөр ашиглаж болно.
Н.Баттулгын хамтран зүтгэгч Шин Ен Ку Өмнөд Солонгосын \”Green tec” компанийн төлөөлөгч юм. Тэрээр Сөүл хотын даргад бүтээлийг нь танилцуулснаар Сөүл хотын гудамж талбайд төхөөрөмжийг нь суурилуулах боломж бүрджээ. Энэ төхөөрөмж цаг агаарын өөрчлөлтөд тэсвэртэй, нарны зайгаар ажилладаг байна.
Эх сурвалж: asiarussia.ru