Риогийн Олимпын үеэр болсон хамгийн дуулиантай үйл явдлын нэгээр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдааныг нэрлэх биз ээ. Хүрэл медалийн төлөөх уг барилдаанд манай бөх ялсан ч шүүгчдийн саналаар өрсөлдөгч тамирчинд ялалтыг өгч байсан цаг үе саяхан. Гэвч тэмцээний үйл явцыг харж байсан Монгол улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Ц.Цогтбаяр эсэргүүцлээ илэрхийлэн дэвжээнд бүх хувцсаа талйж шидсэн. Энэ явдалд бүх дэлхий дахины анхааралд өртөж Монголчуудын талаар бичиж тэр байтугай сошиалаар ч талцаж байсан. Тэгвэл Риогийн Олимпын дуулиант эзэд, шүүгч нар зургаа татуулжээ. Тодруулбал Фарис хотноо зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн ДХШТ-ний үеэр баяр хүргэн тэврэлдсэн зургаа татуулсан байна.