Мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мейвезэр,
нарын тулаан Лас Вегаст боллоо. Тэд боксын дүрмээр тулалдсан юм. Энэ нь 40
настай боксын дэлхийн аваргад давуу тал болсон нь ойлгомжтой.
Гэхдээ Конорт бүхий л давуу талууд байсан. Тэр насаар
залуу, холимог тулааны дэвжээнд өрсөлдөгч болгоноо шахуу хүнд цохилтоор унагаж
байсан карьерынхаа оргил үед яваа гээд түүний тухай дурдах зүйлс олон. Харин Флойдын
хувьд аль эрт карьерь нь дуусчихсан. Үнэндээ эцсийн тулаанаа Конортой хийж
байгаа нь энэ. Түүнд ялсан ч ялагдсан ч хамаагүй 300 сая долларын 70 хувийг
авахаар гэрээлсэн. Эндээс холимог тулаанчийг ялах болов уу гэсэн хүлээлт олон
хүний дунд байсан болов уу.
Үнэхээр л зууны тулаан гэж хэлж болохуйцаар хүмүүсийн
анхаарлыг татаж чадсан. 29 настай Ирланд эрийн дутмаг амьдрал, хэрхэн энэ
зэрэгт хүрсэн, хичээл зүтгэл гээд л түүнийг тахин шүтэгчид энэ хугацаанд
нэмэгдсээр байв. Гэвч гуравдугаар үеэс хойш түүний цохилтууд хэтэрхий сулбагар
болчихлоо. Хүний урманд ганц л олигтой цохилт хийлгүй зугтаж явсаар 10 дугаар
үе хүргэж, бараг л бахардаад уначихлаа гэж харагдахаар.
Флойд бол мэргэжлийн боксчин. Үүнээс өмнө 49 удаа
тулалдаж, ялалт байгуулахдаа 10 раундыг хэрхэн ядралгүйгээр туулах талаар
хэтэрхий их туршлагатай болчихсон. Гэтэл Конор бол 5 минутаар 3 үе тулалддаг холимог
тулаанч шүү дээ. Эндээс хэн тэсвэртэй нь л ялалт байгуулчихлаа гэж дүгнэж
болохоор. Түүнээс хүнд цохилт, уулга алдуулсан дайралтууд нэг их олон
харагдсангүй.
Хоёул өмнөх тулаанууд дээрээ бусдыг гайхшруулж, уулга
алдуулдаг байлаа. Харин энэ тулаан нэг сулбагар. Олон сарын туршид явагдсан
рекламныхаа түвшинд хүрсэнгүй. Конорын хувьд тулалдсан болохоос доо гэж байгаа
мэт л харагдав.
Флойдын харин эцсийн мөчид 49 ялалтаа 50 болгохын тулд
хүчээ шавхаж, оновчтой олон цохилтыг хийж чадлаа. 10 үеийн турш рингэн дээрээ
босоо байж чадснаараа Флойд тэрбумын орлоготой гуравдахь тамирчин болж чадав.
Түүний өмнө Майкл Жордан, Тайгер Воодс нар бий.
Харин Конор хандаа хага даруулсан өсвөр насны хүү шиг
болчихсон байгааг харсан уу. Үнэхээр 10 үе тэсч чадахгүй байсан юм бол өөр
дүрмээр тулалдаж болох л байлаа. Нэгэнтээ зууны тулаан гэж нэрлэгдснээс хойш
зөвхөн тэдэнд зориулсан 5 үетэй, хурц тулаан зохион байгуулсан ч болохгүй гэх
зүйлгүй. Гэвч анхнаасаа 10 үе тулалдана, хэн нэгнийгээ унагаж болохгүй гэж
тохиролцсон юм шиг л тулаан үзүүлчихлээ.
Тулаантай
холбоотой хэдэн тоо дурдъя. Хоёр тамирчны тулааныг шууд дамжуулах эрх болоод
тулааныг дэргэдээс нь үзэх тасалбарын орлого нийлээд 700 сая ам.долларт хүрнэ
гэж тооцоолжээ. Харин онлайн болон телевизээр тулааныг нэг тэрбум орчим үзэгч
үзэж сонирхсон байна.
Флойд
Мэйвезэрийн хөрөнгийг Форбс сэтгүүл 340 сая ам.доллар гэж мэдээлж байж. Үүн
дээр тулаанаас авах 230 сая ам.доллар нэмэгдэх юм. Харин Конор Макгрегор 34 сая
ам.долларын хөрөнгөтэй.