Энэ жилийн есдүгээр сарын нэгэн баасан гаригт тохиож байгаа. Тиймээс 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахад \”Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хичээлийн нээлт есдүгээр сарын 1-ндээ болно. Дунд сургуулийн сурагч нарт тухайн өдөр \”Эх хэлээ дээдэлье” гэсэн сэдвээр багш нар нь хичээл заах юм байна”гэв.
Харин их дээд, сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Нийслэлийн автомашины ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу БСШУСЯ-наас ийм шийдвэр гаргажээ.