Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль
Хэсэг: | Тайлбар | Торгууль |
---|---|---|
46.1 | Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх тухай дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. | 24000 |
47.1 | Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. | 24000 |
48.1 | Замын хөдөлгөөний дүрэмд заасан тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. | 24000 |
49.1 | Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоодлогын дадлагын багш дадлага хийх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. | 36000 |
50.1 | Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. | 36000 |
51.1 | Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. | 120000 |
52.1 | Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд буюу овор ихтэй, түүнчлэн хортой болон аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. | 240000, 1200000 |
52.2 | Жолооч энэ хуулийн 52.1-д зааснаас бусад байдлаар ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. |
Үргэлжлэлийг энд дарж уншина уу