Германы Хамбург хотноо 2017 оны боксын ДАШТ болж байна. Энэ тэмцээний шилдэг наймд Монголын дөрвөн боксчин шалгарч үлдээд байгаа билээ.
Тухайлбал, 49кг жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, Туркийн Унлу Мухаммедтай гурван үеийн турш илүүрхэж шүүгчдийн 5-0 оноогоор ялалтаа авснаар шилдэг наймд үлдэв. Наймдугаар сарын 29-ний буюу өнөөдөр үдээс хойш Риогийн олимпын мөнгөн медальт Колумбийн Мартинес Ривас Юрбергентэй дэлхийн аваргын медалийн төлөө тулалдах юм.
Харин 60кг-ийн жинд Риогийн олимпийн хүрэл медальт Д.Отгондалай өрсөлдөж байгаа бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөж, урд шөнө Израйлын Павел Ишченкотой тулалдаж, 5:0 ялснаар шилдэг наймд шалгарлаа. Хагас шигшээд үлдэх тулаанд Кабрера Луйстай үдээс хойш тулалдах юм.
Тэгвэл 64кг-ийн жинд хүч ОУХМ Б.Чинзориг эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Унгарын Ковач Ричардтай тулалдаж 5:0 илт давуугаар ялсан. Хагас шигшээ цаашлаад медалийн төлөө өрсөлдөх тоглолтоо Европын аварга цолтойгоор дэлхийн аваргад өрсөлдөж буй Армяны Ховханис Бачковтой хийнэ.
69кг-ийн жинд ОУХМ Б.Түвшинбат оролцож байна. Тэрбээр Польшийн боксчин Кивиор Дамиантай тулалдаж илт давуугаар буюу 5:0 яллаа. Наймд үлдэх тулаанаа наймдугаар сарын 28-ны үдээс хойш ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Багиров Парвизтэй хүч үзэж 4:1 ялсан. Дараагийн учраа эзэн орны боксчин Абасс Бараутай мөн л өнөөдөр үдээс хойш хийнэ.
Өнөөдрийн тулаанууд Монголын цагаар 21.00-01.00 цаг хүртэл явагдана. Ялалт байгуулвал наймдугаар сарын 31-нд Хагас шигшээ тулаанууд болох юм.