Тавдугаар байр-Матрын орд
Харилцахад маш бэрх. Зөрүүд зан бол тэднийг илтгэх 2 дахь \”нэр”. Матрынхан сэтгэлдээ нийцээгүй зүйлийг хэзээ ч хийдэггүй. Тэд бусадтай хүндэтгэлтэй харьцах нь ховор тул ойр орчмынхон нь түүнээс үргэлж цэрвэж байдаг. Уйтгар гуниг, ганцаардлыг тэвчдэггүй тулд өөрийгөө хамгийн хүчирхэг хүмүүсээр хүрээлүүлдэг. Харин та нэгэнт матруудад дурласан бол танаас маш их хатуужил, тэсвэр тэвчээрийг шаардах болно.
Дөрөвдүгээр байр-Хумхын орд
Тэдэнтэй харилцахад өвөрмөц байдаг. Тэд хувиа хичээсэн, өөрийнхөө бодлыг үргэлж зөвтгөдөг. Мөн өөрийгөө зөвтгөхийн тулд хэнийг ч буруутгаж болзошгүй. Хумхынхан нэр хүндэд дуртай, заримдаа маш харгис зан гаргадаг. Энэ ордныхон гоц ухаан, сэтгэл хөдлөлөө дээд зэргээр барьдаг шинж чанараараа бусад ордуудаас ялгардаг бөгөөд маш нухацтай бодож байж шийдвэрийг гаргадаг.
Гуравдугаар байр-Ихрийн орд
Ихрийнхэн хэн нэгнийг үргэлж уруу татдаг. Нэг газраа удаан тогтвортой байдаггүй учраас ийнхүү гуравдугаар байрт заларчээ. Тэд маш хурц ааштай, хагархай хэнгэрэг шиг нууц хадгалдаггүй, дэггүй хүмүүс байдаг. Яг чухал мөчид \”хуурамч зан” гаргаж, юу ч хийхээс буцдаггүй. Түүнийг хүрээлж байгаа хүмүүсийн санаа бодлууд түүнд зүгээр л хоосон дуу хоолой гэсэн үг. Тэд маш мөрөөдөмтгий, өөрийн гэсэн зөгнөлт төсөөлөллийг бий болгон амьдардаг. Тэд маш нууцлагдмал хүмүүс. Та түүнийг дөнгөчихлөө гэж бодоход тэд харин таныг \”мад\”-ласан байдаг.
Хоёрдугаар байр-Хонины орд
Тэд маш түргэн ууртай. Бүтэн жилийн турш хөдөлмөрлөж босгосон төслийн ажил, тэр ч бүү хэл амин хувийн асуудлыг 15 минутын дотор ч нураан сүйтгэх чадвартай тийм хүмүүс байдаг.
Үргэлж тэдний зөв байх ёстой. Хэрэв тэдний зөв биш бол та зөв гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энэ зан нь тэдний амьдралын ердийн хэвшил юм. Хэрэв та хонины ордны хүнийг хайрласан бол тэдний аашийг тэвчихэд бэлэн байх хэрэгтэй. Хоёр хоног л нь тайван байх бөгөөд түүнээс цааш гал шиг дүрэлзсэн аашаа гаргасаар байдаг.
Нэгдүгээр байр-Хилэнцийн орд
Арван хоёр ордны дундаас хамгийн хорон санаатнууд энэ ордонд байдаг. Тэд үргэлж хүссэн зүйлээ авдаг. Тэдний хувьд боломжгүй зүйл гэж энэ хорвоод үгүй. Тэд маш харгис хэрцгий хандлагатай бөгөөд жинхэнэ өөрийгөө өргөмжлөгч \”супер эго”-чид буюу өс хонзогногчид байдаг. Хилэнцийнхэн итгэл эвддэг, хүрээлж байгаа хүмүүсээ өөрийн өмч хэмээн үзэж, тэднийг боол мэт санан ханддаг. Тэд хүмүүст цаг ямагт сөрөг үр дагаврыг учруулж байдаг.