Залуу дуучин Селена Гомез шинэхэн хайрт Weeknd –тэй хамт амьдрахаар шийдсэн талаар түүний фенүүд шуугих боллоо. Хосууд энэ оны нэгдүгээр сараас үерхэж буйгаа зарлан олон томоохон арга хэмжээнд хамтдаа харагдах болсон билээ. Түүгээр зогссонгүй Селена найз залуугийнхаа эцэг эхтэй танилцахын тулд Канад улсыг зорьсон бөгөөд хамтдаа уран бүтээл хийнэ гэж мэдэгдэж байсан. Хосууд энэ удаад хамт амьдрахаар шийдэж Гринвич хотын тансаг байшинд түр хугацаагаар нүүсэн гэж мэдээлжээ. Уг тансаг зэрэглэлийн орон сууцны сарын түрээсийн төлбөр 16 мянган доллар байх гэнэ. Харин дуучин бүсгүй хоёр дах удаагаа найз залуутайгаа хамт амьдар шийдвэр гаргасан нь энэ юм. Тэрбээр Жастин Бибертэй 2014 онд хэсэг хугацаанд хамт амьдарч удалгүй хоёр тийш болсон юм.