Гэрийн нөхцөлд үсээ хэрхэн будах талаар мэргэжлийн үсчний зөвлөгөөг хүргэж байна.
Үснийхээ зах хэсгүүд болох дух,чихний хавиар будагны толбо үлдэхээс сэргийлж вазелин түрх. Ингэхдээ үсэндээ вазелинаа битгий хүргээрэй.
Будагны хайрцаг дахь зааврын дагуу найруулж бэлд. Будгаа найруулахдаа төмрөөр хийсэн сав бүү сонгоорой. Энэ нь будагны өнгөнд өөрчлөлт оруулж болзошгүй.
Үсэндээ будгаа түрхэхдээ толгойн араас урагш нь чиглүүлнэ. Шилэн хүзүү, толгойн ар хэсгийн үсийг илүү удаа сайтар будаарай.
Дараа нь будагны заавар дээр бичсэн хугацааны дагуу үсээ будагтай нь хэсэг байлгана. Ингэхдээ гялгар уутаар хийсэн малгай өмсвөл үсэнд будаг илүү их гүн нэвчин сайн будагддаг.
Үсээ хангалттай хугацаанд будагтай нь байлгасан бол усаар сайтар зайл. Ингэхдээ ангиржуулагч хэрэглээрэй. Усаар ямар ч будагны үлдэгдэл үлдэхгүй болтол нь сайтар угаа. Харин шингэн саван бүү хэрэглэ.
Арьсанд хүрсэн будагны толбыг хөвөнгөөр цэвэрлэ. Арилгахгүй үлдсэн тод хэсгүүдийг будаг нь арилгагч нүүр цэвэрлэгчээр арчиж арилгаарай.