Ухаалаг утасны зах зээлд нэвтрэх гэж олон удаа оролдсон ч
бүтэлгүйтсээр байсан Майкрософт компани энэ санаагаа бүр мөсөн орхиж байгаагаа
зарласан байна. Уг нь тэд Windows 10 загварын гар утсаа танилцуулахаар төлөвлөж байж. Гэвч
системийн алдаа гарчээ. Хэдийгээр завсарлаж байгаа ч энэ бүтээгдэхүүнийг зах
зээлд гаргах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Мөн цаашид гар утасны зах зээлд
орохгүй гэдгийг Майкрософт компанийн Windows 10 бүтээгдэхүүний дэд ерөнхийлөгч,
PC-Tablet-Phone салбарын тэргүүн Жой Бэлфиор өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Мөн компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс Windows системтэй гар утас барихаа больж, Андройд
руу шилжсэн байна. Түүнээс гадна HP компани дахин Windows системтэй гар утас үйлдвэрлэхгүй гэж
мэдэгджээ.
Гэтэл Майкрософт гар утасны зах зээлд нэвтрэхийн тулд
өнгөрсөн 20 гаруй жилийг зарцуулсан байна. Анх 1996 онд Windows
CE хувилбарыг гаргаж байсан бөгөөд хамгийн
сүүлд 2000 онд Windows Mobile хувилбараа
гаргасан ч хэрэглэгчид Apple, Samsung-ийг
илүүд үзсэн юм.