Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарахын
тулд Олон Улсын Валютын сан/ОУВС/-гийн \”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т
хамрагдсан билээ. Энэ хүрээнд зарим нийгмийн халамж, тэтгэмжийг танаж, шинэ
татварууд бий болоод байсан юм. Үүний үр дүнд ОУВС-гаас \”эхний шатны хэрэгжилт
амжилттай” гэсэн үнэлгээг авсан юм.
Одоо хоёрдугаар үе шатаа дүгнэж, дараагийн
үе шат руу шилжих цаг үе болоод байгаа. Өөрөөр хэлбэл ОУВС-гийн ажлын хэсэг
ирэх долоо хоногоос манай улсад ирж, үнэлэлт дүгнэлт хийх юм байна.
Гэвч манайхан ерөнхийлөгчийн сонгуулийн
үеэр хүүхдүүдэд мөнгө тарааж, цалин тэтгэвэр нэмэх тухай амлалт өгч, \”Өргөтгөсөн
санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан зарим асуудлууд зөрчигдөөд байгаа.
Тэгэхээр дараагийн үе шат руу шилжиж чадах эсэх нь ОУВС-гийн ажлын хэсгийн
үнэлэлтээс хамаарах юм.
Мөн энэ долоо хоногт АНУ-ын Вашингтон хотод
болж буй Дэлхийн банкны уулзалтын үеэр манай улсад хэрэгжиж буй ОУВС-гийн эхний
шатны хөтөлбөрийг эцэслэн дүгнэхээр тохиролцсон талаар эх сурвалж мэдээлж
байна. Хөтөлбөрийн хүрээнд валютын сангаас 440 сая
ам.доллар, гишүүн орнуудаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэж байгаа
юм.