УИХ-ын 2017 оны
намрын ээлжит чуулган хуралдаж байна. Нэгдсэн хуралдаан 10 цаг 24 минутад 52.6
хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай
асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Монгол
Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Байнгын
хороод мөн өдрийн үдээс хойш хуралдаж, Засгийн газрын гишүүдийг хэлэлцэж
дэмжсэн юм. Ө.Энхтүвшинг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын;
Г.Занданшатарыг
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын
даргын;
Н.Цэрэнбатыг
Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын;
Д.Цогтбаатарыг
Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын;
Н.Энхболдыг
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын;
Ч.Хүрэлбаатарыг
Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын;
С.Чинзоригийг
Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын;
Ц.Нямдоржийг
Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын;
Х.Баделханыг
Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын;
Ц.Цогзолмааг
Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын;
Ж.Бат-Эрдэнийг
Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын;
Д.Сумъяабазарыг
Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын;
Б.Батзоригийг
Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын;
Цэрэнпилийн
Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын;
Д.Сарангэрэлийг
Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын албан тушаалд тус тус томилуулахаар
санал болгож буйгаа Ерөнхий сайд дурдаад нэр дэвшигчдийн товч танилцуулсан юм.
Монгол
Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ тэдний улс төрийн болон
тухайн салбартаа ажиллаж хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах
чадвар, хариуцлагатай, ажил хэрэгч чанарыг нь үндэслэсэн бөгөөд цаашид бүрэн
эрхийнхээ хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг
биелүүлэхийн төлөө бүхий л мэдлэг, чадвар, нөөц бололцоогоо дайчлан, танхимын
зарчмаар хамтран ажиллах чадвартай гэдгээ Ерөнхий сайд онцолж байв.