УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж эхэлсэн билээ. ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрын ХЭГ-ыг Баянхонгорын гаралтай улс төрч удирдахаар боллоо.