НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70
дугаар чуулганы үеэр буюу 10 дугаар сарын 28-ны өдөр Нью-Йорк хотноо болсон
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд Монгол Улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг
авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор сонгогдлоо. Ази, Номхон далайн
бүлэгт ногдож буй 5 суудлын төлөө нийт 7 орон өрсөлдөөд байснаас ийнхүү Монгол Улс хамгийн их саналыг авч ялалт байгуулсан байна. Манай улстай өрсөлдсөн
Арабын Нэгдсэн Эмират Улс 159, Киргиз 147, БНСУ 136, Филиппин 113 улсын саналыг
тус тус авч, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна. Ямартай ч, Монгол
Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах бөгөөд энэ хугацаанд хүний эрхийг хамгаалах чиглэлээр
олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, олон улсын
хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжтой болж байгаа юм.