Саяхан \”The Moscow Times” сэтгүүлтэй холбоотой материал бэлтгэж оруулж байсан. Ойн баяраа тэмдэглэж буй тус сэтгүүлийн зүгээс ОХУ-д сүүлийн 25 жилд болсон онцлох үйл явдлуудын жагсаалтыг хүргэжээ. Та бүхэнд сонирхолтой байж магадгүй.
1992 он:
– 1 дүгээр сарын 02-нд үнэ чөлөөлсөн ба үр дүнд нь инфляц тэнгэрт цойлжээ.
– 6 дугаар сарын 01-нд ОХУ-ыг Олон Улсын валютын санд албан ёсны гишүүнээр элсүүлэв.
– 10 дугаар сарын 02-нд \”TheMoscowTimes” сэтгүүл анхны дугаараа хэвлэв.
1993 он:
– 1 дүгээр сарын 03-нд \”Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах\” II гэрээг ОХУ/АНУ-ын хооронд гэрээ байгуулж гарын үсэг зурсан.
– 9 дүгээр сарын 21-нд Ерөнхийлөгч Борис Ельцин хэдэн сарын туршид үймээнтэй байсан парламентийг тараав.
– 10 дугаар сарын 3-4-нд иргэний дайн дуусаж, арми ерөнхийлөгч Ельцины талд зогсон парламент руу гал нээв.
1994 он:
– 8 дугаар сарын 02-нд Чеченьд дайн дэгдсэн нь 10 гаруй жил үргэлжилсэн юм. 9 дүгээр сарын 21-нд Ерөнхийлөгч Борис Ельцин хэдэн сарын туршид үймээнтэй байсан парламентийг тараав.
– 10 дугаар сарын 17-нд цэргийн авилгын хэргийг араас эрэн сурвалжилах ажил хийж байсан сэтгүүлч Дмитрий Холодов бөмбөгний дэлбэрэлтэд өртөн амиа алдав.
– 11 дүгээр сард НТВ телевиз \”Куклы” нэртэй улс төрийн элэглэсэн шоуг анх удаа гаргасан байна.
– 12 дугаар сарын 11-нд оросын цэргүүд анх удаа Чеченьд дайран орлоо.
– Оросын \”Cosmopolitan” сэтгүүл хэвлэгдэн гарав.
1995 он:
– 8 дугаар сарын 02-нд Будённовскийн эмнэлэгт Чечений босогчид 1500 хүнийг барьцаанд авсан.
– Оросууд телевизээр архины реклам гаргахыг хориглосон.
1996 он:
– 6 дугаар сарын 10-нд \”Газпром” компани \”НТВ” телевизийн хувьцааг худалдаж авлаа.
– 7 дугаар сарын 03-нд В.Ельцин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа.
– 11 дүгээр сарын 03-нд америкийн бизнесман Паул Татам буудуулж нас барав.
– Тухай жилийн инфляц 21,8 хувьтай гарсан нь өмнөх 1995 оны 131,6 хувиас хамаагүй буурсан үзүүлэлт болсон юм.
1997 он:
– Чеченийн ерөнхийлөгчөөр Аслан Масхадов сонгогдов.
– 5 дугаар сарын 12-нд ОХУ-Чечень хоёрын хооронд энхийн хэлэлцээр байгуулав.
– 6 дугаар сард ОХУ нь \”Их-7”-ийн уулзалтад оролцож \”Их-8” болгов.
1998 он:
– 1 дүгээр сарын 01-нд оросын мөнгөн тэмдэгтэд өөрчлөлт орж сүүлийн гурван тэгийг авч хаялаа.
– 35 настай Сергей Кириенко Ерөнхий сайд болов.
– 8 дугаар сард ам.долларын эсрэг рублийн ханш 50 хувиар чангарчээ.
– Борис Акунины/Григорий Чхартишвили/ гэмт хэргийн мөрдөгчийн тухай ном хэвлэгдэн гарлаа.
1999 он:
– 8 дугаар сарын 16-нд Владимир Путин Ерөнхий сайдаар томилогдов.
– 9 дүгээр сард оросын гурван хотод орон сууцны байшинд дэлбэрэлт болж 293 хүн нас барьж, 1000 гаруй хүн шархдсан хэрэг гарсан.
– 12 дугаар сарын 31-нд В.Ельцин огцорч, В.Путин ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч боллоо.
2000 он:
– 3 дугаар сарын 26-нд иргэдийн 50-иас дээш хувийн саналаар В.Путин ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
– 4 дүгээр сард Төрийн дум АНУ-тай байгуулах шинэ \”Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах\” II гэрээг соёрхон баталжээ.
– 8 дугаар сарын 12-нд Баренцийн тэнгист цөмийн \”Курск” шумбагч завь осолдож живлээ.
– 8 дугаар сарын сүүлээр Останкино цамхагт гал гарч телевизийн нэвтрүүлэг тасалдав.
– Оросын нислэгийн тоо 30 хувиар нэмэгдэж орлого 24,6 тэрбум ам.долларт хүрсэн байна.
2001 он:
– 1 дүгээр сард 13 хувийн татварын хууль танилцуулсан ба жилийн орлого 46 хувиар нэмэгдсэн байна.
– 4 дүгээр сард \”Газпром” компани \”НТВ” телевизийн хувьцааг хүчээр буцааж өглөө.
– 6 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзлаа.
2002 он:
– 5 дугаар сард НАТО болон ОХУ-тай зарим чиглэлээр хамтарч ажиллах талаар зөвшилцөлд хүрсэн байна.
– 6 дугаар сарын 14-нд орос \”Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах\” II гэрээнээс гарч буйгаа албан ёсоор зарлав.
– 10 дугаар сарын 23-нд Чечений босогчид Москва театрт дайран орж 700 гаруй хүний барьцаалсан ба суллах ажиллагааны үеэр 130 гаруй хүн амь үрэгдэв.
– Михаил Ходорковский ардчилал хөгжүүлэх зорилгоор \”Нээлттэй орос орон сан” байгуулан ажиллаж эхэлжээ.
2003 он:
– Төрийн Думын орлогч дарга Сергей Юшенков гэрийнхээ гадаа буудуулж нар барав.
– 5 дугаар сарын 31-нд Екатерининскийн өргөөнд дэх \”Хув\”-аар хийсэн өрөөг сэргээн засварлах ажил дууссан байна.
– 10 дугаар сарын 27-нд Холбооны аюлгүй байдлын алба \”Юкос” компаний гүйцэтгэх захирал Михаил Ходорковскийг баривчлав.
2004 он:
– 1991-2004 оны хооронд оросын хүн ам 3,5 саяаар багассан байна.
– 3 дугаар сарын 14-нд В.Путин ерөнхийлөгчөөр дахин сонгогдов.
– 9 дүгээр сарын 01-нд террористууд Беслан дахь сургуулийн 1100 сургагчдын барьцаалсан ба суллах ажиллагааны үеэр 330 гаруй хүн нас барьжээ.
2005 он:
– 1 дүгээр сард хууль бусаар хөрөнгөжиж буй хүмүүсийн эсрэг тэтгэврийн хөгшидийн томоохон жагсаал боллоо.
– 5 дугаар сард Михайл Ходорковскийг хэд хэдэн хэргийн улмаас 9 жилийн ял оноов.
– Санк-Петербург хотод \”Война\” групп гудамжны урлагыг түмэнд томилуулжээ.
2006 он:
– 1 дүгээр сард байгалийн хийн үнийн асуудлаар зөрчилдөөн үүссэн тулУкрайнаар дамжуулж буй экспортоо зогсоов.
– 10 дугаар сарын 07-нд Чечений дайны шүүмжлэгч сэтгүүлч Анна Политковская алдагдав.
– 11 дүгээр сарын 23-нд Александр Литвиненко Лондон хотод \”полоний\”-д хордож нас барьжээ.
2007 он:
– 4 дүгээр сарын 23-нд ерөнхийлөгч асан Борис Ельцин нас барьж, оршуулгын ажлыг төрийн хэмжээнд зохион байгуулав.
– Эстони Улсад зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг зайлуулж байгааг эсэргүүцсэн бослогыг тус улсын үндэсний цөөнх болсон орос иргэд гаргажээ.
– 2006-2007 оны хооронд ОХУ/Украйны хооронд болсон байгалийн хий маргаан нь Европт уг бүтээгдэхүүний дутагдалд оруулсан байна.
2008 он:
– 3 дугаар сард Дмитрий Медведев ерөнхийлөгчөөр сонгогдож, В.Путинг ерөнхий сайдаар томилов.
– 8 дугаар сард Өмнөд Осет болон Абхазын салан тусгаарлах асуудлаас болж ОХУ/Гүржийн хооронд дайн дэгдэв.
– 9 дүгээр сард оросууд 5 дугаар сард хөрөнгийн бирж дээрээ олсон ашгийн 50 хувийг алдсан байна.
– ОХУ нь Европын байгалийн хийн 28 хувийг дангаар хангаж байв.
2009 он:
– 1 дүгээр сард оросын үнэн алдартны шашины тэргүүн хамба лам Алекси II нас барьж, түүний орыг Кирил залгав.
– 7 дугаар сард хүний эрхийн төлөө тэмцэгч Наталья Эстемирова Чеченьд алагдав.
– 11 дүгээр сарын 16-нд Эрмитажийн хуульч Сергей Магнитский шоронд нас барлаа.
2010 он:
– 3 дугаар сард Москва хотын метрод хоёр эмэгтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлсэний улмаас 40 хүн амь үрэгдэв.
– 9 дүгээр сард Москва хотын мэр Юрий Лужков хэт халууны үед хотын иргэдийг аврах талаар арга хэмжээ аваагүй шалтгаанаар албан тушаалаас буужээ.
– Тэр жилийн халуун болон ойн түймрээс болж 55,736 хүн нас барсан тоо бий.
– Оросууд өндөр технологийн хот \”Сколково\”-г барьж эхлэв.
2011 он:
– ОХУ-д 101 тэрбумтан бүртгэгджээ.
– Болшой театрыг сэргээн засварлахад 688 сая ам.доллар зарцуулжээ.
– 12 дугаар сард В.Путинийг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал Москва хотод боллоо.
2012 он:
– 3 дугаар сард В.Путин ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, Медведев ерөнхий сайд болжээ.
– 6 дугаар сард сонгууль будилаантай болсон хэмээн олон мянган иргэд жагсаал хийв.
– 8 дугаар сард оросын \”Pussy riot\” хамтлагын дуучид сүмд дуу дуулсан хэргээд шоронд хоригдов.
– 8 дугаар сарын 22-нд орос улс дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэн оров.
2013 он:
– Төрийн Дум \”Америк иргэд орос хүүхдүүдийг үрчлэн авахыг хориглох тухай\” Яковлевийн хуулийг батлав.
– Оросын Челябинск хотод солирын бороо орсонтой холбогдуулан 1000 гаруй иргэд гэмтэл бэртэл авсан байна.
– 12 дугаар сард В.Путин, Михайл Ходорковскийд өршөөл үзүүлсэн ба тэр шууд оросыг орхин гарсан юм.
2014 он:
– Орос, Крымийг өөртөө нэгтгэсэн бөгөөд Украйны зүүн болон өмнөд хэсэгт буй босогчдыг дэмжив.
– Оросын нийгмийн сүлжээ \”ВКонтакте\” үндэслэгч Павел Дуров оросыг орхин гарлаа.
– Малайзын \”МН17\” дугаартай иргэний онгоц Украйны дээгүүр нисэж явахдаа буудуулж сүйрсэн ба 298 хүн бүгд амь үрэгджээ.
2015 он:
– 2 дугаар сарын 27-нд Кремлийн ойролцоох гүүрэн дээр Борис Немцов алагдав.
– 8 дугаар сард 2009 оноос хойш анх удаа нэг баррель газрын тосны үнэ 40 ам.доллараас доошоо орлоо.
– 9 дүгээр сард Сирийн ерөнхийлөгч Ассадыг дэмжсэн оросын цэргийн нисэх хүчин засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийг бөмбөгдөх ажиллагааг эхлүүлэв.
2016 он:
– 1 дүгээр сард 2004 оны 4 дүгээр сараас хойш анх удаа нэг баррель газрын тосны үнэ 30 ам.доллараас доошоо орлоо.
– 10 дугаар сард В.Путин АНУ-тай байгуулсан \”Плутонийг ашиглах болон ураны судалгааны\” хоёр гэрээг хүчингүй болголоо.
– Сочи хотын ойролцоо нисэх онгоц осолдож 92 хүн түүний дотор доктор Лиза амь үрэгдэв.
2017 он:
– 3 болон 6 дугаар саруудад авилгын хэргийг эсэргүүцсэн жагсаал 150 гаруй хотод өрнөжээ.
– Москва хот хамгийн хүйтэн зуныг үзлээ.
– 7 дугаар сард \”The Moscow Times\” 5811 дэх хэвлэлээ хэвлэн гаргав.
– Москва хотын консулын суудалд сөрөг хүчнээс 141 хүн сонгогдов.
2018 он:
– 3 дугаар сард В.Путин 4 дэх удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдоно.
– Ерөнхий сайд Медведев Крымд айлчлал хийхгүйгээс гадна тэтгэвэрт гарсан иргэдтэй уулзахгүй.
– 6 дугаар сард Москва хотын гудамжнуудыг засварлах зорилгоор хаана.
Р.Энхболд