Хорватын Загреб хотноо жүдо бөхийн 2017 оны дэлхийн залуучуудын
аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн ДЗАШТ-д 83
улсын 590 жүдоч хүч үзэж байгаа. Өчигдөр эмэгтэйчүүдийн 44 кг, 48 кг, эрчүүдийн 55 кг, 60 кг
жингийн барилдаан тус тус болж, шилдгүүдээ тодруулсан. Тус тэмцээний эхний өдөр манай улсын гурван бөх дэвжээнд гарч,
хоёр нь медаль хүртжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Өнөболд, 60кг-д
Ж.Амарболд нар тус тус ДЗАШТ-ий хүрэл медалийн эзэд болж эмэгтэйчүүдийн 48 кг-д
зодоглосон Б.Хорлоо хоёрдугаар тойрогт Словений бөхөд ялагдсанаар тэмцээнээ
дуусгасан байна.