УИХ-ын
гишүүн Х.Болорчуулан \”Ажилгүйдлийн хар үүл Монголыг нөмөрсөн. 200 гаруй
мянган хүн Монголд өнөөдөр ажилгүй
байна. Солонгос руу ажиллах хүчин гаргана гэхээр иргэд шөнө, үдэшгүй дугаарлаж байна.
Ингэж таарахгүй. Зөвхөн зээл, тусламж биш гааль, татварын бодлогоор иргэдээ дэмжмээр
байна. Гадны нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хилээр оруулмааргүй байна. Ингэж
дотоодын ажлын байраа бид хамгаалъя. Дорнод аймаг ажилгүйдлийн төвшин өндөртэй.
Тэнд жилдээ мянга, мянган хятадууд ирж ажиллаж байна. Газрын тосны \”Петро
ЧайнаДачин Тамсаг”компанид жилдээ 1500-2000 хятад урдаас ирж ажиллаж байна. Тэд
ажилчдынхаа 75 хувийг Хятадаас авч байна. Энэ хувийг та буулгах бодол байна уу.
Уул уурхайн бусад салбарт гадаадын ажиллах хүчин 50 хүртэл хувь байдаг. Газрын
тосныхон яахаараа ийм өндөр хувьтай байдаг юм бэ. Дээр нь ажиллах хүчний
татвараас баахан компанийг чөлөөлж байна. Баахан эрх мэдэлтэй, арын хаалганы компаниуд
энэ ажиллах хүчний татвараас чөлөөлөгдөж байна. Энэ арын хаалганы түлхүүрийг та
хаях хэрэгтэй” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт хандан
чуулган дээр үг хэлсэн. Шинэхэн сайд хариуд нь \”Би тантай санал нэг байна”
хэмээн манжлав. Түүний тавьсан асуулгад шинэ сайд хэрхэн хариу үйлдэл
үзүүлэхийг харж л байя.

Д.Оюун