Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жил, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан нийслэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтануудын дунд уламжлал болон зохион байгууллагддаг \”Хангарди-2017\” спорт наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, шилдгүүдээ шалгарууллаа.
\”Хангарди-2017\” спорт наадамд 10 багийн 420 гаруй тамирчин сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулингийн төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин оролцлоо. Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт, Сүхбаатар дүүргийн баг тамирчид шалгарч, шилжин явах цомын эзэн болсон бол II байрт Баянгол дүүргийн баг тамирчид, III байрт Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид шалгарсан байна гэж НИТХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.