Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авирсан 17 уулчин цасан
нурангид дарагдаж, сураггүй болсон байснаас онцгой байдлын алба хаагчид 10
иргэний цогцсыг олоод байна. Харин үлдсэн долоон иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөө өглөө үүрээр эхлүүүлсэн. Тэд анх 27-уулаа ууланд авирсан бөгөөд 10 нь эсэн мэнд буусан
юм. ОБЕГ-аас өгч буй мэдээллээр үлдсэн долоон иргэд амьд байх магадлал тун бага
байгаа гэдгийг хэлж буй. Та бүхэнд амьд буцаж ирсэн 10 уулчин болон амиа алдсан
байдалтай олдсон арав, одоогоор олдоогүй байгаа долоон уулчны нэрсийг хүргэж
байна.