Дэлхийн хамгийн
том крипто мөнгөн тэмдэгт болох биткоины ханш сүүлийн өдрүүдэд анх удаагаа
$5,800-ын босгыг давж, одоогоор $5,600-$5,700 орчимд хүрээд байгаа талаар
хэвлэлүүд мэдээлж байсан. Монгол банкнаас энэ чиглэлийн тэмдэгтийг дэмжихгүй
байгаагаа илэрхийлж байсан удаатай. Харин \”Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг сүүлийн
үед энэ талаар ярих болжээ. Тэрээр \”монголчууддаа крипто мөнгөн тэмдэгт болох
биткоины талаар мэдээлэл өгч, ядаж УИХ-ын 76 гишүүн энэ талаар ойлголттой болж эхний
ээлжид бидэнтэй нэгдмээр байна” хэмээн ярьж явна. Биткоин нь санхүүгийн байгууллага, банкны
оролцоогүйгээр нэг хүнээс нөгөө хүн рүү интернэтээр мөнгө шууд дамжуулахад шимтгэл
нь хамаагүй бага гэнэ. Төрлбөрийн ч хэрэгсэл болгодог. Аль ч улсад битконыг
хэрэглэж болдог цахим мөнгө юм байна. Таныг дансыг хэн ч хааж, гацаахгүй гэсэн.
Интернэт хэвлэлийн салбарыг огцом өөрчилсөнтэй адилхан биткойн санхүүгийн
салбарыг өөрчилж байгаа тул Ч.Ганхуяг биткойнчуудтай нэгдээд улс төр хийх
завгүй явна.